Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах талаар зөвлөлдөнө

img

Маргааш буюу энэ сарын 15-нд БОНХЯ-ны Говь танхимд “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах” сэдэвт зөвлөлдөх уулзалт болох аж.

Учир нь Улаанбаатар хотын гэр хорооллын ерөн мянга орчим айл өрх жилд дунджаар 450000 орчим тонн нүүрс хэрэглэж байгаа бөгөөд энэ нь нийслэлийн нам түвшний агаарын бохирдлын нэлээд хувийг эзэлж байгаа гэх судалгаа гарчээ. Тиймээс БОНХЯ-ныхан хот суурин газрын агаарын бохирдлыг багасгахын тулд эрчим хүчний салбарт экологи, эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой дэвшилтэт технологи нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, хог хаягдлын менежментийг сайжруулах шаардлагатай хэмээн үзжээ.

Иймд Төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах хүрээнд хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах талаар зөвлөлдөх аж.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ