Ажилтай ч орлогогүй Монгол хүн
Залуусын хөдөлмөрийн хөлсийг шулж, түүгээр ашиг олон хөлжигсөд бишгүй олширчээ. Хөдөлмөрийн гэрээ хийхээс зориуд зайлсхийж хууль бусаар ажиллуулаад цалин хөлсийг нь өгөхгүй бултах, залуусыг хууран мэхлэх байдлаар энэхүү гэмт хэрэг явагддаг.Уг гэмт хэрэг үйлдэгдэхэд хөдөлмөрийн хуулийн хэд хэдэн заалт дэм болдог.
5
141.1.11. хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажил гүйцэтгүүлсэн албан тушаалтныг 5000-20000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр хөдөлмөрийн улсын байцаагч буюу шүүгч торгох;
141.1.18. хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн иргэнийг ажилд авсан тушаал гаргаагүй, өөрийн буруугаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээгээгүй, зохих бичилтийг хийж баталгаажуулаагүй албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр хөдөлмөрийн улсын байцаагч торгох.
5
Хөдөлмөрийн хуулийн 14-р бүлэгт байх эдгээр заалт бусдаар ажлаа хийлгээд бултаж зугтах луйварчдад нэн тустай. Хэдхэн төгрөгний торгууль төлөөд хэдэн зуун мянган төгрөгийн цалин хэмнэх нь барилга угсралтын компаниудын ашиг олох үндсэн бус арга. Ажилласан залуус заргалдах гэхээр гэрээ байхгүй, ажиллуулсан цагийг нь баталгаажуулсан бүртгэл байхгүй, хууль эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг байдал нь тэднийг хөдөлмөрлөсөн хөлсөө бусдад луйвардуулах боломжийг бий болгодог ажээ.
5
Энэ нь өнгөцхөн хархад бусдыг луйвардаж буй л нэгэн гэмт хэрэг мэт боловч далд эдийн засгийг гааруулахад томоохон хувь нэмэр оруулж буй явдал билээ.
Газар авсан энэ луйвар хэрхэн явагддаг талаар бодит жишээ олоход ядах зүйл байсангүй.
Эрдэнэт хотод баригдахаар төлөвлөгдсөн "Эко хороолол"- ын төслийг Атмор компани Солонгосчуудтай хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Төслийг сурталчилах, танилцуулах байр барих үйл явц эхэлмэгч луйварын ажиллагаа мөн зэрэгцэн эхлэж.
5
Өдөрт 35.000 төгрөгийн хөлстэй гэсэн барилга дээрхи ажлын байрны уриалагхан зар тарсан даруйд энэ салбарт ажилладаг мэргэжилтэй залуус цугласан байна. Ажилд ч орохоор боллоо, харин хөдөлмөрийн гэрээг "...тэгж байгаад хийнэ" хэмээн уг компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй н.Оюун гэгч бүсгүй тайлбарлана. Залуус уг компанид итгэх өөр нэгэн шалтгаан бол компанийн нэр хүнд. "Атмор". Нийгмийн хариуцлагын талаар ихээхэн ярьдаг, ногоон концепцыг дэмжсэн үйл ажиллагаа явуулдаг, нэр нь байнга л телевизээр дуулддаг, ер нь их олны танил копмпани юм байна гэсэн дүгнэлтийг ажилд орохоор очсон залуус ярилцмагц тэр даруйд ажиллахаар тохиролцжээ. Залуусын ажлын цаг шөнийн 00:00 цагт дууссах нь тун ховор, түүнээс ч урт сунана. Өдөрт авахаар тохирсон 35.000 төгрөг бодогдон нойроо хугаслан мачийжээ. Цалингаа авах өдөр хэдийн өнгөрч залуус горьдон горьдон нэлээд хүлээгээд дахин хууртагдаж байгаагаа ойлгосон байна. Энэ мэт луйвар дараагийн ажилчдад шилжинэ. "Атмор"ХХК- ийн туслан гүйцэтгэгч нарт залилуулсан зургаан залуугийн цалинг бодход тус компани хэрхэн ашигтай ажилласан нь харагдана. Эдгээр залуус өдөрт 16- гаас дээш цаг ажиллаж байсан гэдгийг энд нэмж дурьдах нь зүйтэй.
5
Овог нэр | Ажилласан хугацаа | Авахаар тохирсон хөлс | Авах ёстой хөлс | Авсан хөлс | Хөлсний үлдэгдэл |
Энхтайван Оюунбаатар | 09/17- 10/0622 хоног | Өдрийн 35.000 | 770.000 | 400.000 | 370,000 |
Цэдэн Бямбацогт | 09/04- 10/0936 хоног | Өдрийн 35.000 | 1.260.000 | 400.000 | 860,000 |
Амгалан Төвшинцогт | 09/07- 10/0933 хоног | Өдрийн 35.000 | 1.155.000 | 400.000 | 755,000 |
Ганбаатар Төвшинцогт | 09/07-10/0933 хоног | Өдрийн 35.000 | 1.155.00 | 400.000 | 755,000 |
Бямбасүрэн Идэрбат | 08/17- 10/1055 хоног | Өдрийн 35.000 | 1.925.000 | 400.000 | 1,525,000 |
ӨнөржаргалЗориг | 09/07- 10/0933 хоног | Өдрийн 35.000 | 1.155.000 | 400.000 | 755.000 |
5,020,000 |
4
Ажиллаж, хөдөлмөрлөж амьдрах гэсэн залуусыг няцааж, мохоож, унтрааж байгаа энэ төрлийн гэмт хэрэг газар авсан явдал нь нийгмийг бүхэлд нь итгэл алдруулж байна. Илүү цаг ажилласанаа тооцохгүй ээ, зүгээр тохирсон хөлсөө л авчихмаар байна гэх гундуу залуугийн карманд явсан жижигхэн цаас эрхгүй сэтгэл өвтгөнө. Ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдрах боломжгүй энэ нийгмэмд өөрөөр яаж амьдрах ёстой вэ. Боловсон луйварчдыг хэдий хүртэл давраах вэ. Ажилтай л бол сайхан амьдруулахаар амалсан албан тушаалтнууд ажлаа хийж, гэмгүй царайлах гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх цаг болжээ.
5
Хүн бүр дээд боловсролтой, тоосго өрж шавар зуурах хүн алга гэж халаглан мэргэжлийн сургалтуудыг алга ташин дэмжиж байгаа. Дээд боловсролгүй, эрх зүйн мэдлэггүй залуусыг хорхироосоор байгаа энэ мэт байгууллагуудын талаар Ө.Зориг гэх ХБНГУ-д өрлөгчин мэргэжил эзэмшсэн залуутай холбогдож үргэлжлүүлэн мэдээлэх болно.
:
Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ