Ч.Баттуулд холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна

img

АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн 25 настай Ч.Баттуулд холбогдох хэргийн шүүх хурал яг одоо ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн хурлын танхимд үргэлжилж байна.

Түүнийг 2012 оны нэгдүгээр сард манай улсын хилээр орж ирсэн Америк иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татсан юм.

Тодруулбал, тэрээр Америк иргэнийг зургаан удаа буудаж хөнөөн, цогцсыг нь булсан байдаг. Түүний хэрэг шүүхээс хоёр ч удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Учир нь анхны мэдүүлгээрээ хэргээ хүлээсэн Ч.Баттуул мөрдөн байцаалтын явцад мэдүүлгээсээ хэд хэд буцсан. Тиймээс түүнд холбогдох хэргийг хууль хяналтынхан дахин шалгаж багагүй хугацааг өнгөрүүлжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ