Гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагуудыг бүртгэж байна
Хөрөнгө оруулалтын тухай хуулийг Улсын Их Хурлаас өнгөрөгч 10 дугаар сарын 3-ны өдөр баталж, 11 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын бүртгэлийг бүртгэлийн байгууллага хийж байгаа аж.
Мөн сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагууд гадны ямар нэг гэмт хэргийн бүлэглэлтэй ямар нэг байдлаар холбогдох болсон учир ийнхүү бүртгэл, шалгалт хийх болсон гэж эх сурвалж мэдээллээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ