Т.Аятунгаагийн охин Швейцарьт байна
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Т.Аятунгаагийн охины байгаа газрыг Филипинны хууль хяналтынхан олж тогтоожээ. Тодруулбал, түүний охин Ч.Тэргэлсар өдгөө Швейцарь Улсад эцэг Чарльз Эдвардийн хамт эрүүл саруул бойжиж байгааг Филипинны зүгээс ГХЯ-д мэдээлэл ирүүлсэн байна.
Т.Аятунгаагийн хувьд охиноо хаана байгаа, эрүүл саруул өсөн торниж байгаа эсэхийг ч мэдэхгүй байна хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл хийж байсан удаатай. Харин түүний дараахан Т.Аятунгаагийн нөхөр Чарльз Эдвард өөрийн фейсбүүкт Т.Аятунгаагийн талаарх баримтуудыг дэлгэсэн юм. Тэрбээр Т.Аятунгаа Филиппиний шүүхээр ямар учраас шүүгдэж байсан, хүүхэдтэйгээ хэрхэн харьцаж байсан талаар бичиж үлдээж байсан билээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ