УМБГ мэдээлэл хийнэ
Улсын мөрдөн байцаах газраас маргааш 11.40 цагт өөрийн байрандаа мэдээлэл хийхээр болжээ. Тодруулбал, сүүлийн үед гарч байгаа гэмт хэргийн талаарх үнэн бодит мэдээллийг өгөх аж. Мөн тус газар шалгагдаж байгаа хэргүүдийн явцын тухай мэдээлэл өгөх юм байна. Учир нь сүүлийн үед хэвлэл мэдээллийнхэн онц хүнд гэмт хэргийн талаарх мэдээллийг иргэдэд үнэн бодит хүргэхгүй, хэтэрхий нэг тийш нь гуйвуулсан мэдээллийг хүргэж байна хэмээн хууль хяналтынхан үзэж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ