М.Энхболдын урилгыг АН-ын дарга хүлээн авсангүй
МАН-ын дарга М.Энхболд өчигдөр улстөрийн намуудын дарга нарт урилга илгээж, "Улаанбаатар" зочид буудлын “Өргөө” танхимд өнөөдөр 12 цагт зангиагүй уулзалт зохион байгуулах болсон талаар зар тараасан билээ. Өнөөдөр товлосон цагтаа улстөрийн намуудын дарга нартай уулзах уулзалтаа зохион байгуулсан. Гэхдээ зангиагүй уулзалт бус “Үндэсний зөвшилцөл” буюу Улстөрийн намуудын дарга нарын нээллтэй уулзалт нэртэй арга хэмжээ байв.
6
МАН-ын даргыг урилгыг хүлээн авч, Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч, Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд, Монголын социал демократ намын дарга А.Ганбаатар, Монголын үндэсний ардчилсан намын дарга М.Энхсайхан, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх, Иргэний хөдөлгөөний намын дарга Д.Сүхжаргалмаа, Монголын ардчилсан хөдөлгөөний намын дарга Т.Оюунаа, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Энхбаяр нар хүрэлцэн ирсэн. МАХН-ын дарга Н.Энхбаярын оронд тус намын нарийн бичгийн дарга Ч.Чимэдцэрэн ирсэн юм. Харин парламентад суудалтай АН, ИЗНН-аас төлөөлөгч ирээгүй бөгөөд АН-ын дарга Н.Алтанхуяг Төрийн ордонд аймгуудын Засаг дарга нартай видео уулзалттай байгаа тул очиж чадахгүй гэсэн тайлбар өгсөн аж.
6
Уулзалтын эхэнд МАН-ын дарга М.Энхболд үг хэлсэн тэрбээр хэлэхдээ “Юуны өмнө энд хүрэлцэн ирсэн Монголын улстөрийн хүчнийхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. МАН-ын 27 дугаар их хурлын нэг гол шийдвэр нь зөвшилцлийн асуудал байсан. Энэ зөвшилцлийн хүрээнд МАН-ын даргын анхны ажил болгон энэхүү уулзалтыг хийж байна. Намын их хурлаар бид үзэл баримтлалын асуудлыг ярилцсан. Нийгмийн арчдилсан үзэл баримтлал буюу социол демократ үзэл баримтлалтай байна гэж үзсэн. Зөвхөн намын үзэл баримтлалаас гадна Монгол Улсын үндэсний хөгжлийн баримтлах бичигтэй болох ёстой. 2008 онд МАН- эрх баригч байхдаа Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлогын баримт бичигт гарын үсэг зурж, хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл өнөөдөр тэр хөгжлийн баримт бичиг хэрэгжихгүй байна. Мөн улстөр нийгмийн хүрээнд зөвшилцөлийн асуудлыг ярих ёстой гэж үзсэн. Мэдээжийн хэрэг үндэсний зөвшилцөл гэдэг асуудалд өдөр тутмын Засгийн газрын асуудлыг хамаатуулахгүй. Гэхдээ улс орны тогтвортой хөгжлийн загварыг бий болгоход улстөрийн намууд зөвшилцлийн хүрээнд ярилцах. Үнлдсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар улстөрийн намуулд нэг ойлголцолд хүрч, зөвшилцөх хэрэгтэй. Үндсэн хууль батлагдаад 20 жил өнгөрч байхад Монголын улс төрийн амьдралд гарсан өөрчлөлт асар их, улстөрийн намуудын төвөлшил ч өөрчлөгдсөн. Иргэд ард түмний талцах хуваагдах асуудал нь улс төрийн намуудтай холбоотой. Ялангуяа орон нутагт үндсэн ажил үйлчилгээний хүрээнд хүртэл улс төрийн намаар хуваагдаж байна. Иймд улс төрийн намууд өөрсдийн байр сууриа илэрхийлэх ёстой. Улстөрийн сонгуулийг цаашид явуулахдаа хуулиа өөрчлөх шаардлагатай байна. Сонгуулийн үеэр өгсөн авсан асуудалд бодитойгоор хяналт тавих, санал тоолох машин үнэн бодит байдаг эсэхэд анхаарлаа хандуудлах хэрэгтэй. Мөн аль нэг намаас нэр дэвшиж УИХ-д суудал эзэлчихээд өөр нам руу шилжээд орчихдог байж болохгүй. Улстөрийн боловсон хүчин өөрийн сонголтдоо эзэн болох хэрэгтэй. Сонгогчдын саналыг үл тоож болохгүй. Сонгуульд адил гараанаас эхлэх естой. Үүнээс үүдэн зөвхөн эдийн засаг төдийгүй улстөрийн хор хохирол даган гарч байгаа. Түүнчлэн баялагийн шударга хуваарилалтын асуудлыг зохицуулах, гадаад харилцааг сайжруулах, хоёр хөрштэйгээ харилцахдаа уламжлалт харилцааг баримтлах. Улстөрийн намууд залуучуудын хөгжил хүмүүжилд нэг ойлголттой болж, нэгдсэн нэг үзэл баримтлалтай байх хэрэгтэй болов уу. Эдгээр асуудлуудаар улс төрийн намууд нэг байр сууринд хүрч яадвал улс орны амьдрал тэгширч, зөв замаар урагшилна. Эдгээр асуудлуудаарт та бүхэнтэй харилцан ярилцахыг хүсч урьсан юм” гэлээ.
6
Түүний дараа Эрх чөлөөг намын дарга Ш.Төмөрсүх эхэлж үг хэлсэн. Тэрбээр хэлэхдээ “Улсын их хурлын даргын дэргэд улс төрийн намын дарга нараас бүрэлдсэн зөвлөл байгуулж ажиллуулах, энэхүү бүтэц нь сар тутамд хуралдаж байх” гэсэн саналыг гаргав.
6
Харин Монгол Үндэсний Ардчилсан намын дарга М.Энхсайхан “МАН сая хурлаа хийж шинэ даргаа сонгосон. Та бүхнээс намын гишүүд тань их зүйл хүлээж байгаа байх. Миний хувьд бид “Үндэсний зөвшилцөл” гэх нэрнээс эхлээд зөв буруугаа ярилцах хэрэгтэй. Дайн самуунтай, тарж бутарсан улсад үндэсний зөвшилцөл гэх үгийг ашиглацгаадаг. Манай улсын хувьд ийм айхтар нөхцөл байдал бий болоогүй байгаа. Гэхдээ оюун санааны хувьд монголчууд тарж бутарсан зүйл байна. Энэ ширээний ард л гэхэд 16 намын нэр бичигдсэн байна. Гуравхан сая хүнтэй улс хэдэн мянган төрийн бус байгууллага, энэ олон нам, 30 гаруй шашин шүтлэг гэж тарсан байна. Үндэсний эрх ашиг гэх ойлголт бидэнд үнэндээ алга. Өнгөрсөн 20 жилд энэ томъёололыг гаргаж чадсангүй. Тэгж чадсан бол зөвшилцөл гэдгээс өөр юм гарч ирэх байсан. М.Энхболд даргын нэг санааг дэмжиээр байна. Төрийн тогтолцоо гэдэг нь шүтэн барилдлагаатай зүйл. Ямар төр байна, тийм намуудтай байж, ямар намуудтай байна, тийм төртэй байж мэднэ. Ганц жишээ хэлэхэд, өнөөдөр монголын төр парламентын нэг танхимтай байгаа. Энэ тогтолцоо нь үргэлж аюул учруулдаг гэдгийг дэлхийн олон улстөрчид хэлж байсан. Тэдний нэг нь болох Уинстон Черчиль “Ардчилал адгийн засаглал“ гэж хэлсэн. Энэ нь ардчиллыг муулж байгаа хэрэг биш. Англи хоёр танхимтай. Нэг танхимтай болгох хэлэлцүүлэг өрнүүлэх үеэр “Нэг параламентын танхим чинь буруу болдог юм шүү. Хаяналтгүй төр үүсгэх, төрийн дээр нам гарах бололцоог бүрдүүлж, супер төлөвлөгч, супер хүмүүс бий болдог” гэж хэлснийг эргэн сануулж байна. Өнөөдөр төр нь дээрээ байна уу, нам нь дээрээ байна уу гэдгийг онолын хувьд нотлох хэцүү. Өнөөдөр супер төлөвлөгч, супер хүмүүс байна уу, зарим хүмүүсийн хэлдэгээр супер сармагчингууд байна уу гэдгийг тогтооход гэмгүй. Намууд эхлээд үндэсний эрх ашгийг эхлээд бодох ёстой. Өнөөдөр юунаас болж ийм олон намуудтай болж, оюун санааны хувьд задраад байна гэдгийг бодох ёстой. Энэ том асуудлуудыг нэг ойлголтод хүргэх ёстой. Африкийн юм уу, иргэний дайн болчихсоэн орнуудын “зөвшилцөл” гэдэг томёолол бидэнд тохирохгүй гэдгийг хэлмээр байна: Монголын параламентад байгаа намууд эхлээд учир начраа ойлголцох ёстой. Ойлголцож чадаж байгаа бол бусад намууд татагдан үйл ажиллагаанд нь оролцох ёстой юм. Түүнээс биш хавтгайруулан хэлэлцүүлэг маягаар явуулах юм бол үр дүн гарахгүй. Ний нуугүй хэлэхэд энэ намын дарга нар цугласан уулзалт өнгөрсөн жилүүдэд багагүй зохиогдсон. Тэгээд л тараад явдаг. Энэ удаад биднийг цуглуулж монголын нийгэмд тулгамдсан асуудлуудыг яриад, та бүхэн саналаа хэлээ ч гээд урьж бололцоо олгосон явдалд талархал илэрхийлж байна” гэв.
6
Түүний дараа Монголын социал демократ намын дарга үгээ хэлэхээр бэлдэж байсан ч тус хурлыг хаалттай горим шилжүүлэхээр болсонн мэдэгдэж сэтгүүлчид танхимыг орхин гарсан юм.
6
Тус хуралд АН-ын дарга Н.Алтанхуяг цахим хурал давхцсанаас ирж чадаагүй гэж байгаа ч Засгийн тэргүүн энэ уулзалтанд ач холбогдол өгч, хөл алдах шаардлагагүй хэмээн үзсэн бололтой. МАН-ын шинэ дарга М.Энхболд улс орны төлөөх хамтын ажиллагааг зохион байгуулж байгаа мэт харагдаж байгаа ч улстөрийн жижиг намуудтай хүчээ нэгтгэхийг хүссэн тактикийнх нь нэгээхэн хэсэг байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Ямартай ч, нээлттэй зарлагдсан “хаалттай” хурлын төгсгөлд намын дарга нар харилан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах юм.
6
Уг санамж бичигт дурьдсаныг сийрүүлбэл:
Монгол Улсын Улс төрийн намуудын дарга нар бид улс эх орныхоо нийтлэг эрх ашгийг үндэс болгон ард түмнийхээ өмнө тулгамдаж буй асуудлаар байр суурь, үзэл бодлоо харилцан ойлголцож нэгтгэн нийгмийн зөвшилцлийг бий болгон Монгол Улсынхаа цаашдын хөгжлийг түргэтгэхэд хувь нэмрээ оруулан идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж дараах асуудлаар санал нэгдэн энэхүү санамж бичгийг байгуулж байна.
6
Нэг.Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо бататган баялгийн хуваарилалтыг монголын ард түмэнд тэгш, шударга хүртээх, тогтвортой хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллана.
6
Хоёр.Улс төрийн намууд болон сонгогч олон түмэнд эргэлзээ үүсгэхээргүй сонгуулийн шударга, ил тод, нээлттэй тогтолцоог бүрдүүлж, эрх мэдлийн тэнцвэр бүхий харилцан хяналттай төрийн тогтолцооны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хүчээ нэгтгэнэ.
6
Гурав.Улс орны нийтлэг эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж, энэхүү санамж бичигт дурдсан асуудлыг дэмжиж үндэсний зөвшилцлийн тогтвортой бүтцийг бий болгон харилцан ойлголцож ажиллахаа илэрхийлж байна” гэж бичжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ