ХААИС талбайгаа нээнэ
ХААИС хичээлийн төв байрныхаа дэргэд 1800 метр квадрат орчин үеийн шаардлагад нийцсэн спортын задгай талбайтай болжээ.
Тус талбайн нээлт өнөөдөр 16.00 цагт болж, БШУ-ны сайд Л.Гантөмөр болон сургуулийн удирдлагууд, МОХ-ны төлөөлөл оролцох юм байна. Энэ үеэр ХААИС болон зочин багийн хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Тус талбайд сагс, гар бөмбөг, гандболл, хөнгөн атлетик, хөл бөмбөг зэрэг спортын төрлөөр хичээллэж, сургалт хүмүүжлийн ажил явуулах боломжтой. Дээрх талбайн санхүүжүүлэгчээр БШУЯ, гүйцэтгэгчээр “Наран босголт” ХХК ажиллажээ. Өчигдөр дээрх талууд талбайн гүйцэтгэлтэй танилцаж, санал солилцон, шаардлагад нийцсэн эсэхэд дүгнэлт өгчээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ