Номыг хадгалах, сэлбэх арга технологийг заана

img

Үндэсний номын сангийн Сургалтын танхимд өнөөдөр 09.00 цагт “Ном хэвлэлийн хадгалалт хамгаалалт, сэлбэн засалт” сургалт эхэлсэн.

Тус сургалтыг Бүгд Найрамдах Чех Улсын Үндэсний номын сангийн “Ном сэргээн засварлах хэлтэс”-ийн дарга Жанна Древиковска, мэргэжилтэн Креник Карел, Леховик Ондрей нарын удирдан явуулна.

Сургалтад Үндэсний номын сан, Гандантэгчинлэн хийдийн номын сан болон их дээд сургууль, хотын нийтийн номын сангуудын номын санчид, сэргээн засварлагч, сэлбэн засагчид хамрагдах аж. Тэдэнд урагдсан цаасыг нөхөх, толбо арилгах, хамгаалалтын хайрцаг, хавтсыг хийхээс эхлээд ном хэвлэл сэлбэн засахад чухал шаардлагатай арга технологийг заах юм байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bataa:
manaihan nomond hair gamgui handdag tiim uchraas nomiin gemtel haritsangui ih baidag uchraas mana nomiin sanchid mergeljilten naraas sain surah heregtei baihaa
2013-11-13