Энхийг сахиулагчдад “Иракийн од” одон гардуулна

img

БНПУ-ын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ноён Роберт Купецки тэргүүтэй Польшийн батлан хамгаалах салбарын төлөөлөгчид энэ сарын 12-14-ний өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын багийнхан өчигдөр Радио телевизийн дээд сургууль дээр болох Польшийн кино урлагийн долоо хоногийн нээлтийн ёслолын ажиллагаанд оролцсон аж. Харин өнөөдөр ноён Купецки дагалдах албаныхны хамт БХ-ын сайд Д.Бат-Эрдэнэтэй Төрийн ордонд уулзана. Мөн Батлан хамгаалах яамнаа зочилж, Монгол-Польшийн Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт хийхийн зэрэгцээ Монгол улсын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатарт БНПУ-ын Зэвсэгт хүчний 1-р зэрэглэлийн Алтан медаль гардуулж, Иракт алба хаасан зарим цэргийн алба хаагчдыг БНПУ-ын “Иракийн од” медалиар шагнасныг гардуулах юм байна. Европын холбоо болон НАТО-гийн нөлөө бүхий гишүүн, түүнчлэн АНУ-тай цэрэг, техникийн чиглэлээр нягт хамтран ажилладаг, мөн агаарын цэрэг, хуурай зам, тэнгисийн цэрэг гурвалсан хүчирхэг зэвсэгт хүчинтэй БНПУ-тай манай улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзсээр ирсэн билээ. 1970-аад оны үеийн социалист болон Варшавын гэрээний орнуудын харилцааны хүрээнд үүсч хөгжсөн БНМАУ, БНПУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа нь харилцан цэргийн төлөөлөгчид солилцох, Варшавын гэрээний орнуудын зэвсэгт хүчний хээрийн сургуульд төлөөлөгч урьж оролцуулах, монголын цэргийн албан хаагчдыг польшийн цэргийн сургуульд сургах, урлаг, спортынхон хийгээд амрагчид солилцох зэргээр өрнөж байсан ч социалист систем, Варшавын гэрээний байгууллагын задралын дараа хоёр орны цэргийн харилцаа нэг хэсэгтээ тасарсан юм. Гэхдээ 2003 оны 7 дугаар сард Варшав хотноо болсон Иракт энхийг сахиулагчдын зөвлөлдөх уулзалтаар хоёр орны Батлан хамгаалах салбарын удирдлагууд уулзаж, Польш Улс НАТО-гийн Энхийн төлөө түншлэл хөтөлбөрт Монгол Улс оролцоход дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж, монголын энхийг сахиулагчдыг Польшид сургах бололцоотойгоо илэрхийлж, улмаар монголын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Польшийн цэргийн командлалын удирдлагын дор Иракт энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх болсноор манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа сэргэн, идэвхжсэн аж.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

haagii:
yasan ch duu*ggui iraqiin odon medali ve
2013-11-13
tamir:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com