Өнөөдөр болох үйл явдлын тоймоос...

09.00 цагт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Нэг цонхны үйлчилгээний менежер нарын "Нэг цонхны үйлчилгээний үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах нь" сэдэвт улсын зөвлөлгөөн Төрийн ордны Их танхимд эхэлнэ.
11.00 цагт “Сувдан сондор 8” соёл эрдэм шинжилгээний аялалын үзэсгэлэн, “Дорноговь-түүх соёл, байгаль экологи” эрдэм шинжилгээний бага хурал Монголын Үндэсний Музейд нээгдэнэ. Холбоо барих утас 99296481
5
Улаанбаатар зочид буудалд
09.00 цагт МҮЭ-ийн Холбооноос ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сантай хамтран “Тарифын гэрээ, хэлэлцээр” сэдэвт сургалт “Хөх асар”-т эхэллээ.
12.00 цагт МАН-ын дарга М.Энхболдын зүгээс санаачлан зохион байгуулж буй “Монголын улс төрийн намуудын дарга нарын нээлттэй уулзалт ярилцлага болно.
5
Монгол ньюс мэдээллийн төвд
11.00-12.00 цагт "Чихрийн шижин өвчнөөс ирээдүйгээ хамгаалья” хэвлэлийн бага хурал болно.
12.30 цагт “Цагдаагийн ар гэрийн холбоо” ТББ-аас "Цагдаагийн албаны тухай хууль" батлагдсантай холбоотой өөрсдийн үзэл бодол байр сууриа илэрхийлнэ.
13.00 цагт Монголын үндэсний сагсан бөмбөгийн Холбооны Үндэсний Супер лиг 2013 оны 11 сарын 22-ны баасан гарагт эхлэхтэйгээр холбогдуулан хэвлэлийн бага хуралтай.
5
Хэвлэлийн хүрээлэнд
11.00 цагаас манай улсад ураг төрлийн, болзооны, гэрлэгсдийн хүчинд өртсөн тохиолдлууд нэмэгдэж байна. Гэвч хуулийн байгууллагууд үүнийг хүчиндэх гэмт хэргийн нэг төрөл гэж үздэггүй мөн Монголын нийгэмд байгаа бусад хүчирхийллийн талаар Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв, Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэл хийнэ.
14.00 цагт МҮХАҮТ, ХХБанктай хамтран гадаад худалдаа эрхлэгч байгууллагуудад худалдааны санхүүжилтийн цогц мэдээллийг хүргэх, өртөг багатай боломжит арга хэрэгслүүдийг хэрхэн ашиглах зөвлөмж өгөх зорилгоор “Гадаад худалдааны санхүүжилтийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ