Дунд хугацааны бодлогоо ингэж тодорхойлжээ

img

“Манайх эдийн засгийн богино хугацааны бодлоготой явсаар хэдэн жил боллоо. “Эдийн засгийн бодлогоо сайн тодорхойлж чадахгүй, засаг солиглох бүрт хувирч байгаагаас гадны нөлөөнд автахдаа хэт амар байгаа” хэмээн эдийн засагч Л.Оюун хэлж байсан. Харин Сангийн яам дунд хугацааны бодлогоо ингэж тодорхойлсон байх юм.

Монгол улсын Засгийн газар дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг түргэтгэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бататгах, инфляцийг зохистой түвшинд байлгах, улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, аж ахуйн нэгж, иргэдийн хэрэглээг урамшуулах замаар эдийн засгийн тэлэх бодлого баримтлах болно. Эдийн засгийн бодлого нь өсөлтийг урамшуулж, төсвийн орлого, Монгол Улсын зээлжих зэрэглэл, гадаад зээлийн ашиглалтыг зохистой нэмэгдүүлэн,  нийгмийн бодлого, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх замаар ард иргэдийнхээ сайн сайхан аж байдлыг хангах, ядуурал, ажилгүйдлийг бууруулах зорилтыг хангахад чиглэгдэж байна.

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ