Гахайнд явсан залуус нэгнийгээ буудаж хөнөөжээ
Өчигдөр буюу энэ сарын 11-нд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт тус сумын нутагт зэрлэг гахайнд явсан залуус нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг гарчээ.
Тодруулбал, хэрэг өчигдөр өдрийн 15.00 цагийн үед Бөгсөгийн-Эх гэдэг газарт гарчээ. Хэргийг тус сумын харьяат 30 настай эрэгтэй А гэгч үйлдсэн бөгөөд нь гахайн анд хамт явсан 28 настай эрэгтэй О-г буудаж амь насыг нь хохироосон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар залуус тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байж магадгүй гэнэ.
Хэргийг аймгийн цагдаагийн албан хаагчид шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ