Нийслэлд 100 болон түүнээс дээш насны 27 иргэн амьдарч байна
Нийслэлийн хүн ам одоогоос 4 жилийн өмнөхтэй харьцуулахад 15 орчим хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл өдгөө Улаанбаатар хотод 1 226 991 иргэн амьдарч байгаа гэсэн судалгаа гарсан байна.
Тэднийг хүйсээр нь ангилбал 580981 нь эмэгтэй, 646010 нь эрэгтэй хүн амьдарч байгаа гэнэ. Харин насны бүлгээр ангилбал 15 хүртэлх настай хүүхэд 320354, 15-44 насны 651613, 45-59 насны 178753, 60-100 насны 76232, 100 ба түүнээс дээш насны 27 иргэн байгаа аж.
Мөн нийслэлд 317131 өрх амьдарч байгаагаас 23826 нь өрх толгойлсон эмэгтэй байгаа ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ