”I loft” шөнийн клубын тааз руу бууджээ
Өнгөрсөн баасан гаригт 02.30 цагийн үед Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “I-Loft Function House.” шөнийн клубт хэсэг залуус зодоон хийж, танхайран, тааз руу буудсан гэх дуудлага цагдаагийн байгууллагат иржээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар зодоон болох үед Олимпийн мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт нарын олны танил залуус байсан гэнэ. Тэд уг зодоонд оролцсон эсэх нь тодорхойгүй ч, гэрчийн мэдүүлэг авсан гэнэ.
Энэ талаар тус шөнийн клубын менежер бүсгүйгээс тодруулахад “Энэ талаар мэдээлэл өгөхгүй. Манай байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа” гэсэн юм.
Ямартаа ч, сүүлийн үед олны танил томчуудыг үйлчлүүлдэг шөнийн клубт хүйтэн мэс, галт зэвсэг хэрэглэсэн танхай, зодооны хэрэг буурахгүй харин ч ихсэх хандлагатай байгаа бололтой.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ