Буурлын үг буруугүй

img

“Буурлаас үг сонс, болсноос ам хүр” гэж ардын маань сайхан үг бий. Хаа газрын ахмадууд илүү итгэж болох хүмүүс байдаг. Тэд худал ярьж хууран мэхэлдэггүй. Тэдний үг нухацтай үнэн байдаг. Дундад зууны үеийн нэгэн судлаач, “Хөгшин мод сайн шатдаг. Хөгшин мориор явахад аюулгүй. Хуучин номуудыг уншихад аятайхан. Удсан дарсыг уухад таатай. Хуучин анд нарт бүхнээс илүү итгэж болно” гэж бичсэн байна. Тийм ээ, буурлын үг буруугүй.

6

Та бидний дээдэс эх орон, газар шороо, уул усаа нэр төртэй хамгаалж үлдээсэн. Буянт мал сүргээ өвлүүлсэн. Эх орны эрдэс баялгийг манаж ширхэг чулуу ч хөндөлгүй ариун дагшнаар нь үлдээсэн нь бахархалтай. Эцэг өвгөдөөс улбаалсан их түүх соёл, эх хэлээ уламжлан дамжуулсан. Өнөөгийн бидний эдэлж хэрэглэж байгаа бүхнийг хэн бүтээж үлдээсэн бэ? гэдгийг үргэлж санаж дээдлэх нь зүйтэй.

5

“Өсвөр насны баялаг бол хүч чадал, гуа сайхан байдаг бол өтөл насны баялаг нь ухааны цэцэглэлт” гэж нэгэн ухаантан сургасан байдаг. Ийм баялгийг нийгэмд хэрэглэхгүйгээр орхино гэдэг нь байж болохгүй зүйл. Та бидний дэргэд алт шиг сургаалтай буурлууд байхад тэднийхээ үгийг сонсохгүй үл тоож буй нь хамгийн буруу зүйл билээ.

бы

“Нас хэлбийхийн цагт өөрийгөө хүндлүүлэхийн тулд чи залуу байгаа дээрээ хүч тэнхээ нь дордож, цал буурал болсон хүмүүсийг сонсч хүндэтгэх хэрэгтэй” гэж эртний Персийн нэгэн яруу найрагч бичиж байжээ. Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуай нэг удаа “Монголын ард түмэн миний зохиосон аяар унтаж, миний зохиосон аяар сэрэх юм. Надад нэг орос дэлгүүрийн проомсог өгчихгүй юм байх даа” гэж хэлсэн гэдэг. Үнэхээр Л.Мөрдорж гуай төрийн дууллын аяыг зохиолцсон, хойч үедээ мөнхөд дуурсагдах бүтээл туурвисан агуу хүн. Уг нь оюуны ийм сод бүтээлүүд туурвисан уран бүтээлч орос дэлгүүрийн проомсог гуйгаад байхааргүй л амьдрах ёстой л доо. Гэхдээ цаг үе нь тийм биш байж.

6

Тэр агуу хүн хойч үедээ мөнхийн бүтээлүүд туурвиж өгсөн атлаа өөртөө тун багыг авч байжээ. Манай ахмадууд Л.Мөрдорж гуай шиг төрийн дууллын ая зохиогоогүй ч өөр өөрийн хийх ёстойг сэтгэлээсээ хийж, ирээдүйн сайн сайхны төлөө хөдөлмөрлөсөн. Өөрөөр хэлбэл та бидний төлөө шургаж унаталаа зүтгэсэн.

6

Ахмадуудынхаа алтан сургаалийг анхааралтай сонс. Тэднийг үеэ өнгөрөөсөн, улирсан, хуучирсан гэж бодвол бид маш том алдаж байгаа нь тэр юм. “Сүүг нь шимээд хөхийг нь хазаж болохгүй ээ. Бид ахмадуудынхаа шим шүүсийг ховх сорсон. Тэгсэн мөртлөө гэв гэнэт цэцэг навчнаас ургаж соёолсон мэт бодож, ахмад үеэ үл тоомсорлож, адлаж хажиглаж болно гэж үү? Бид тэдний л халаа залгаа шүү дээ” хэмээн ерөнхийлөгч асан Н.Багабанди гуайн “Титэм үг”-нд ч бичсэн байдаг.

7

Өтөл насныхан тэр аяараа нийгмийн асар үнэтэй, юугаар ч орлуулашгүй баялаг юм. Олон жил ажилласан, дадлага туршлагатай эмч, эрдэмтэн судлаач, багш, эгэл ажилчин, малчин, жолооч гээд ахмад буурлынхаа үгийг сонсч нэгийг тунгааж, нөгөөг бодож явахад илүүдэхгүй. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн ярилцлагаас эх хүн, настай хүний нарийн мэдрэмж их ухааныг олж харсан юм. Энэхүү ярилцлагыг хэсгээс хүргэе.

6

...Миний хань хар нялхаараа манайд ирсэн. Надад сайн хань болно гэдгийг есдүгээр ангийн жаахан охин байхад нь л ижий минь таньсан. Би өмнө нь ганц нэг удаа дагуулж ирээд танилцуулчихсан. Тэгээд ч манай өөдөөс харсан хашааны хүүхэд болохоор ерөнхийдөө мэднэ. Гэрт хүн ихтэй байвал ижий пингийн хажууд хоёр сандал тавиад өгчихнө. Бид хоёр тэнд нь яриад сууж байна. Нэг удаа бригад явчихаад ирсэн чинь ижий армур гэж даавуугаар Баасанд минь дээл хийж өгөөд, хөнжилтэй юутай хээтэй нь гэртээ аваад ирсэн байж билээ. Айхтар ухаан шүү. Үерхэж тоглож байна, нэг нэгэндээ сэтгэлтэй юм гэдгийг мэдчихсэн хэрэг шүү дээ. Тэгээд ч би тэр үед жаахан онгироодуу, тэнэх дуртай, зодолддог, нэг л тийм буруу тийш эргэчих гээд байсан шиг байгаа юм. Ганц хүүгээ дийлдэхгүй танхай амьтан болчихвий гэж айгаад хурдхан уяад авъя гэж бодоо биз. Ижий Баасанг минь “Хормой намгар юм, олон хүүхэдтэй болно. Миний хүүд сайн хань байж чадах охин” гээд их тооно. Намайг эзгүйд ижий Баасанг өвөртлөөд унтдаг байсан гэдэг. Ер нь халуун тэнэг, хүний өө сэвийг эрж чадахгүй цагтаа зөвхөн сэтгэлийн таашаал хайраараа сууна гэдэг муу юм биш л байна билээ. Хэрвээ би жаахан нас ахиж байгаад айлын ганц хүү гэж танхайрч, эхнэр сольж явсан бол өдийд ханьгүй хүүхэдгүй явж байж мэднэ. Хүнийг их шилэх бол аль ч үгүй хоцрохын дохио байдаг. Сонжих хэмжээнд очихоор алдаагүй хүн байдаггүй учраас ханьтай болно гэдэг хэцүү юм билээ л дээ. Тиймээс би үүнийгээ их оносон гэж боддог. Миний тэнэгтсэн бага, залуу нас оносон шүү гэж би одоо боддог" хэмээн өгүүлсэн байдаг.

өб

Агуу найрагчийн ээжийн холч  ухаан түүнийг зөв замд залсан нь энэ аж. Үнэндээ эмээ, өвөөгийн сургааль номыг сонсоно гэдэг хүн бүхэнд тохиодоггүй аз гэлтэй. Тэд амьдралын зөв бурууг дэнсэлж, өөрийнхөө алдаа оноог, үр хүүхдийнхээ алдаа оноотой нь хамтад нь бясалган суудаг билээ. Тиймээс хүн бүр өтгөсөө дээдэлж, тэднийхээ алтан сургаалийг сонсож, хэрэгжүүлж чадвал зөв амьдрахад тустай. Хэн нэгэн нь тэдний үе өнгөрсөн гэж хэлэх л байх. Хэдийгээр тэдний залуу насанд өнөөдрийн техник технологийн дэвшил хөгжөөгүй байсан нь үнэн. Гэхдээ тэд өнөөдрийн техник, технологи шүтдэг нийгэмд бус хүн хүнээ хайрлаж, ухааны дээд ухаан болсон номыг шүтэж ирсэн. Тийм болохоор ахмад үеийнхэнээ хүндэлж, өөрийнхөө төдийгүй бусдийн хүүхдийг чин сэтгэлээсээ хайрлаж өрөвддөг хүнлэг сэтгэл, холч ухааныг нь өвлөн авцгаая. Жаргах нарны сүүлийн туяа мэт буурлууд минь өдөр өдрөөр цөөрч байгаа гэдгийг битгий мартаарай, хүмүүс минь ...йй арү онар, хүнлэггаа

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
hyn 3 tsagiin helhees iimd hvvhed hoghsidoo zvrh setgeleesee hairlaj bai byan zini arbijna. mongol tvmen hvvhdiig hvnii ooriin gej yalgahgvi syrgaj hvmvvjvvlj irsen saihan ylamjlal bidnes alsarcn baigaa hi haramsaltai um daa.hvnii eh etseg gedeg hezeecn hvvhdee byryyg heldeggvi vg syrgaaliig abaagvi hvmvvs buruuddag l baih buruu bish zov setgeltei yabahad byrhan bish hyn chamaig abarna bylzaj mehleh horon sanaatai yabbal byg bisn hvn chamaig alna
2013-11-12
gerlee:
mundag holch uhaan shuu
2013-11-12
ganchimeg:
nastai huniig hairlae
2013-11-12
ganchimeg:
nastai huniig hairlae
2013-11-12
бямбаа :
хамгийн сүүлийн өгүүлбэр нь ямар лут вэ
2013-11-12
uuree:
taalagdlaa
2013-11-12
дулмаа:
ахмад хүнийг ядрахыг харах л хамгийн хэцүү
2013-11-12