Таатай бас таагүй мэдээ
Улсын хэмжээнд энэ оны эхний арван сард 66277 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 66618 болж өмнөх үеийнхээс 4271 хүүхэд буюу 6.9 хувиар өсчээ. Товчхондоо Монгол Улсын хүн ам өссөн таатай мэдээ. Үүнтэй зэрэгцэн гарсан таагүй мэдээ нь нялхасын эндэгдэл 953 болж өмнөх оны мөн үеийнхээс 4 хүүхэд буюу 0.4 хувиар өссөн байна. Мөн 5 хүртэлх насандаа 1181 хүүхэд эндэж, 2.3 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ