Программистуудын чуулганд Ерөнхий сайд оролцоно

img

Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас санаачлан, Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монголын Програм Хангамж Үйлдвэрлэлийн Салбарын Анхдугаар Чуулган” өнөөдөр “БэстВестерн Премьер Туушин ” зочид буудалд нээлтээ хийнээ. Чуулганы нээлт 09.30 цагт болох бөгөөд чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцох ажээ.

Чуулганд үндэсний програм хангамжийн компаниудын төлөөллүүд, бүх шатны төрийн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, мэдээллийн технологи, програм хангамжийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа их дээд болон мэргэжлийн сургуулиудын багш, эрдэмтэн судлаачид, ивээн тэтгэгчдийн төлөөллүүд, програм хангамжийн бүтээгдэхүүн хэрэглэгч, үйлчлүүлэгчид, хүндэт зочид, хэвлэл мэдээллийн төлөөллүүд нийт 350 төлөөлөгч оролцох юм.

Чуулганыг үндсэн болон салбар хуралдаан, санамж бичиг зурах ёслолын ажиллагаа гэсэн чиглэлүүдээр зохион байгуулах бөгөөд нээлтийн нэгдсэн хуралдаанаар програм хангамж үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, шийдвэрлэх арга зам, төрөөс дэмжлэг үзүүлэх асуудлаар хэлэлцэж, хаалтын нэгдсэн хуралдаанаар шийдлүүд, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж зөвлөмж хэлбэрээр танилцуулах юм байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

123456:
оролцохгүй юм гэж алга аа, ямар завтай п вэ
2013-11-11