Цэргийн албан хаагчид өнөөдрөөс мэргэжил олгох сургалтад хамрагдана
Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалах яамтай хамтран "Монгол цэрэг бүтээн байгуулалтад" хөтөлбөрийг хэрэжгжүүлж эхлээд байгаа билээ. Тэгвэл уг хөтөлбөрийн хүрээнд Батлан хамгаалах яамны дэргэдэх "Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл", ЗХЖШ-ын сургалтын хэлтсээс Зэвсэгт хүчний 013 дугаар анги дээр цэргийн алба хаагчдад энгийн мэргэжил олгох сургалтыг өнөөдрөөс явуулахаар болжээ.
Нэг сар үргэлжлэх уг сургалтанд Зэвсэгт хүчний 017, 013 ангийн хугацаат цэргийн алба хаагчид, Ахлагч бэлтгэх төвийн сонсогчдыг хамруулах юм байна. Сургалтын нээлт өнөөдөр 10:00 цагт Зэвсэгт хүчний 013 дугаар ангид болно.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ