Цалингийн нэмэгдлээр мэдээлэл хийнэ
Багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэхээр өнөөдөр тайван жагсаал хийх болсноо зарлаж байсан ч цуцалсан. Энэ нь Нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр үр дүнд хүрсэнтэй холбоотой аж. Тиймээс Нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээс гарсан Цалин хөлсний нэмэгдлийн талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Хуралд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав болон АОЭНХ, МҮЭХ-ны удирдлагууд оролцоно. Хэвлэлинй бага хурал Хөдөлмөрийн яаманд 11,00 цагт болох юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ