“Миний дуунууд-15” өнөөдөр эхэлнэ

img

Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолт 15 дахь жилдээ болох гэж байгаа билээ. Гурван өдрийн турш “UB palace” –ийн концертын Их танхимд болох тус тоглолт өнөөдөр эхэлнэ.

Тус тоглолт нь 15 жилийн ой гэдэг утгаараа өмнөх жилүүдээс өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж, тоглолтын бэлтгэлээ ажлаа хангасан тухайгаа зохион байгуулагчид хэлж байгаа.

Тоглолтод Төрийн соёрхолт дуучин Д.Болд, МУГЖ, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан болон Т.Ариунаа, Б.Сарантуяа, “Камертон” хамтлаг, УДБЭЧ, ЦДБЭЧ-ын бүжигчид зэрэг уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөн барих юм.

Бүх уран бүтээлчид өдөр бүрийн тоглолтод оролцох учир үзэгчид гурван өдрийн алинд нь ч тоглолтыг үзэх боломжтой юм байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

boli odoo:
soliorol yah argagui mun
2013-11-07
болиосой:
энэ балхжав одоо болимоор юм. жил бүр л хуучин дуунуудаа хэдэн дуучдаар дуулуулж байх юм. ядаж шинэ дуу хэд байдаг бол ч яахав..........
2013-11-07