Эмч, багш нар жагсаал хийхээ болив
Улсын төсөв хэлэлцэж байгээ энэ үед эмч багш нар цалингаа 40 хүртэлх хувиар нэмэгдүүлэхийг шаардан өчигдөр хэвлэлийн хурал хийсэн. Тэд ирэх оны төсөвт цалин нэмэгдүүлэхэд зориулж 200 тэрбум төгрөг төсөвлөснийг хангалтгүй хэмээн үзэж байгаагаа дуулгаад хэрэв өөрсдийнх нь шаардлагыг хүлээж авахгүй бол ажил хаялт зарлана хэмээн мэдэгдээд байсан. Түүнчлэн энэ сарын 8-нд буюу жагсаал хийнэ хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл тэд маргааш хийхээр төлөвлөөд байсан жагсаалаа хийхээ больсон гэнэ. Энэ талаар МҮЭХ-ний албаны эх сурвалжаас тодруулахад, “Маргааш Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр хийхээр болсон. Үүнтэй холбогдуулан эмч, багш нарын жагсаалыг хийхээ больсон” гэв.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ