Нөөцийн махны агуулах, эрүүл ахуйд хяналт тавина

img

Энэ онд “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд нийт 14 мян.тн махны нөөц бүрдүүлж, худалдан борлуулахаар болсон билээ. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгийн хүн амын хэрэгцээнд зориулан мах нөөцлөх нөөцийн махны компанийг өнгөрсөн есдүгээр сард сонгон шалгаруулсан. Үүнд, УБ хотын “Нөөцийн махны менежер” болох “Эи Эн Ди Эм” ХХК нь 6000 тн мах, “Баатарууд тэнгэр” ХХК нь 6000 тн махны нөөц бүрдүүлэн, ангилан савлаж, худалдан борлуулна. Харин Дархан хотод “Дархан мийт фүүд” ХХК нь 1000 тн мах, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК нь 1000 тн мах нөөцлөн борлуулах юм.

Тэгвэл МХЕГ болон ОБЕГ-ууд өмнөх жилүүдийн адил нөөцийн махны агуулах, агуулахын стандарт, эрүүл ахуйн шаардлагад хяналт тавьж ажиллах юм байна. Мөн  үхэр, адууны өрөөл, хонь, ямааны гулууз махыг зөвхөн үйлдвэрийн аргаар бэлтгэж “Техникийн ерөнхий шаардлага” MNS 1111-2007 стандартын нэгдүгээр зэрэглэлийн шаардлагыг хангасан махыг л агуулахад хүлээж авахаар болжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ