Д.Цогтбаатарын хэргийг Мөрдөн байцаах албанд шилжүүлжээ
Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарын хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс харьяаллын дагуу Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгуулахаар шилжүүлжээ. Тодруулбал, түүнийг шалгах үеэр улсын нууцтай холбоотой асуудал гарч ирсэн байна. Тиймээс түүнд холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгуулахаар өнгөрөгч долоо хоногт шилжүүлсэн байна.
Д.Цогтбаатарыг 2004 онд манай улсад ирээд сураггүй болсон ХБНГУ-ын иргэн Масимлян Лёонхарт Клойбертэй холбоотой хэрэгт шалгаж буй юм. Рудегер Ричард Вольтер хэмээх хуурамч нэрээр манай улсад ирсэн М.Л.Клойбер нь улсынхаа банкийг залилан 12 сая евро өвөртлөн хувийн онгоц хөлөглөж ирсэн гэдэг.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ