Хүүхэд асрагч бүсгүйн амийг хөнөөжээ
Өчигдөр буюу энэ сарын 9-нд хүүхэд асрагч бүсгүйн хоолойг нь боож амийг нь хөнөөсөн хэрэг гарлаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 13-р хорооны “Алтантэвш” АОС-ын гадаа хүүхэд асрагчаар ажиллаж байсан 29 настай эмэгтэй Г-г, Багануур дүүргийн харьяат 34 настай эрэгтэй Ч нь өш хонзонгийн сэдлээр хоолойг нь боож амь насыг нь хохироожээ.
Уг хэргийг Нийслэлийн цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсүүдийн хамтран илрүүлсэн бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шилжүүлэн шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ