Ц.Мөнхбаяр ба түүний нөхөд

img

Иргэний хөдөлгөөнүүд хамгийн их доошоо орсон ч юм уу, дэггүйтсэн гэх тохиолдол хэзээ байсан билээ гэж санахыг оролдлоо. Шар алчууртай жагсагч асан О.Магнай, Ж.Батзандан нар олныг оройлон төрийн ордны хаалга руу чихэж орох гэж залуусын мөрөн дээр өргүүлж явсан үе бий. Одоогийн гишүүн С.Ганбаатарын ахалсан жагсагчид хуучин МАХН-ын байр руу дайран орж хурлын танхимынх нь сандлуудыг ховх татан түйвээж, дараа ирэх 7 сарын 01-ийг хүлээлгүй шатаачих дөхөж байсан тохиолдол ч бий. Жагсагчид энэ мэт хэтийдсэн зүйл гарвал олны шаардлага хилэн хэтрээд ийм боллоо. Бид ингэнэ гэж ярьж төлөвлөөгүй гэж толгойлогчид нь амиа аргалсан тайлбар зүүгээд нам жим болдог байлаа.

6

Иргэний хөдөлгөөний зохион байгуулдаг байсан жагсаал, эрх баригчдын эсрэг өдөж хатгасан үйлдэл,  үг хэл,  эсэргүүцлийн арга хэлбэр намтар бичээсийг буулгах гэвэл нэг жижиг галзуу хүний тэмдэглэл шахуу ном болно.  Автор болох хүмүүс нь  одоо бүгдээрээ л төрийн ордон хавиар нам даган нахилзсан шигээ сууж байгаа.  Гэхдээ энэ бидний одоо өгүүлэх гэсэн сэдэв биш.

6

Хамгийн сүүлд “Гал үндэстэн” холбооны хэдэн хүмүүс Төрийн ордны хашаанд галт зэвсэгтэй нэвтэрсэн хэрэг гарсан. Энэ хэргийг өдүүлсэн нэр бүхий хүмүүс хоригдон саатуулагдаж шалгагдаж байна. Буу зэвсэг агссан, тэсэлж дэлбэлэх гэсэн шуугианаараа энэ хэрэг ноцтой тавигдаж байна.

6

Олон нийт ч тэсрэх бөмбөг, буу дуугаргасан тэмцлийг буруушаалаа. Зорилго нь ариун бол аргаа зөвтгөдөг цаг үе одоо биш байгаа нь яамай. Ц.Мөнхбаяр нарын тэрслүү гэмээр нийгэмд аюултай үйлдэл хийх “завдал“ гараад багагүй хугацаа өнгөрөв. Энэ хэргийг өдүүлсэн нөхдүүд болоод түүний хамтрагчдын талаар сайн муугаар хэвлэл мэдээлэл,  олон нийтийн хэрэгслээр хангалттай ярьж хэлэлцсэн. Гэхдээ бид өнөөдрийг хүртэл Ц.Мөнхбаяр нарын амнаас өөрсдийнхөө үйлдэл, зорилго санааг тайлбарласан үгийг сонсч амжаагүй байна.

6

Тухайн өдөр хийсэн жагсаал тэмцлийн арга барил үнэхээр зөвтгөх аргагүй. Харин тавьсан шаардлагаа төрд хүргэх гэсэн үгэнд нь бол сонсох сэрэх зүйл байсан л байх. Одоо олон нийтэд энэ хэргийг тойрсон битүү асуулт олон байна. Шууд л шоронд орох ийм эрсдэлтэй алхмыг хийхэд хүргэсэн хүчин зүйл нь юу байв. Ард нь хатгасан, түлхсэн хүн байсан уу.  Энд тэнд хогийн саванд хийсэн тэслэх дэлбэлэх зүйл нь сүрдүүлэлт байсан уу, үнэхээр тэд дэлбэлэх байсан уу...

6

Эдгээр асуултад хэвлэлээр янз бүрийн таамаг дүгнэлт хийж байгаа ч яг хэргийн эзэн гэх  хүмүүсийн зүгээс хийсэн тайлбар алга байна. Шалгагдаж байгаа болохоор хууль хяналтынханд нэг зүйл тайлбар  хэлж  л байгаа байх. Гэхдээ тэр нь хавтаст  хэрэгтээ нууц хэвээр үлдэж болох юм.

6

Хамтран зүтгэгчдээс нь Ц.Мөнхбаяр нарын нөхдөө суллуулахаар цахим мэдээллийн сүлжээ боломжийг ашиглан уриалга гаргасан талаар мэдээ гарсан байна. Гал үндэстэн холбооныхны хувьд журмын нөхдөө хорьж цагдуулаад дуугүй яваад байх хэцүү, наад зах нь хүн чанар нь зулгааж байгаа. Гэхдээ тэдэнд энэ дуулиантай хэргийг зөвтгөж нөхдөө өмөөрөх бас хэцүү байгаа биз. Дуугарч өмөөрч, үгээ хэлье ч гэсэн тэдний хувьд олон нийтэд үгээ хүргэх боломж бараг байхгүй хаалттай байгаа. Эцэст нь фэйсбүүк болон онлайнаар олон нийт төр засагт хандсан байна.

6

Энэ бүхэн наанаа нэг танхай нөхдийн болон тэднийг өмгөөлсөн хэрэг мэт харагдаж байвч сүүдэр нь манай нийгэм хэтэрхий хаалттай байдал руу эргээд ороод байна уу даа гэх сэтгэгдэл төрүүлж байгаа юм. Тухайн үед зүгээр нэг согтуу эр төрийн ордон руу очоод агсран буу тавьчихаагүй. Тодорхой зорилго шаардлага өвөртөлсөн ТББ-ын төлөөлөл нөхдүүд байсан. Тэмцлийн арга нь буруу байснаас хуулийн дагуу арга хэмжээ авагдах гэж байх шиг байна. Гэхдээ үйл хэрэг санаа зорилгыг нь давтан залруулан хэлж, эрүүл саруулаар үг дуу хоолойгоо хүргэх гэсэн ТББ-ын гишүүд тайвнаар жагсах зөвшөөрлөө ч авч чадахгүй яваад байна.

6

Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх, үг шаардлагаа чөлөөтэй хэлэх эрх нь ямар онцгой нөхцлөөр ”Гал үндэстэн” ТББ-ынханд үйлчлэхгүй болов. Саяхан болсон ҮЭ-ийнхний цалин тэтгэвэр нэмэхийг шаардсан цуглаан  /өөрсдөө жагсаал гэж зарласан/, мөн МАН-ынхны хийсэн салаавчтай жагсаал /үнэндээ улс төр хийсэн шоу байсан/ энэ тэрхнийг  эс тооцвол та бид төр засгаа шүүмжилсэн үг дуу хоолой, туг лоозонтой жагсаал цуглаан болохыг харсан уу.

6

Нэг бол ардчилал нэг мөр биеллээ олж, иргэний нийгэм төгс төгөлдөр бий болчихсон болохоор жагсах цуглах хэрэгггүй болчихсон байгааг мань ойлгоогүй яваад байна уу. Гэхдээ амьдрал ахуй нөхцөл маань төгс болчихоогүйг та бид сайн мэдэж байгаа. Олон чухал хууль маш хурдан батлагдан гарлаа. Сөрөг хүчин ордондоо дуугарч үг саналаа хэлсэн. Иргэд харин гадна нь харсхийгээд л өөр хоорондоо ярилцаад л өнгөрлөө. Үг саналаа  нэгтгээд  хүргэчих боломж, цаг  тийм их байсангүй.

6

Өнгөрсөн асуудлыг сүртэй улс төржүүлэх гэсэнгүй, буу шийдэм барьж эмх замбараагүй байдал үүсгэснийг ч зөвтгөх гэсэнгүй. Иргэний ардчилсан нийгэм цогцлоож байгаа улс гэх. Газар шорооныхоо төлөө тэмцдэг хань нөхдөө өмгөөлсөн нэг ТББ-ын нөхдүүдэд үгээ хэлж цуглах талбай, шаардлагаа хүргэх хэвлэлийн булан, телевизийн мэдээний цаг олдохгүй, онлойн сүлжээг ашиглан, охид хөвгүүдийн аргаар олон нийтэд үгээ хэлж яваа нь хөөрхийлөлтэй санагдлаа.

6

Тэгэхэд нэг гишүүн хутганы хэрэгт орооцолдоход хутгалсан, хутгалаагүй гэх бүх эх сурвалж, байсан байгаагүй гэх хэчнээн ч хүмүүсийг нь олж ярилцлага тодруулга авч, хөндлөнгийн хүмүүсийн байр суурийг нь харуулж, ямар мундаг тэнцвэртэй, шуурхай мэдээлж,  эрхэм гишүүний үг мэдэгдлийг нь тэр дор нь цаг минут алдахгүй онцлон гаргаж байлаа даа, бид. Гал үндэстэн ТББ-ыхан өөрсдийн шаардлагаа онлойнаар олон нийтэд хүргэжээ. Яагаад вэ...

6

Иргэдийнхээ жагсах, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийнх нь төлөө нэг юм хэлбэл хэлчих хэдэн гишүүн энэ 76 дотор бий дээ. Д.Уянга, Ж.Батзандан С.Ганбаатар ...

 6

П.Баярхүү /тоймч/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ayanaaa:
huuduudee jhan taivshir monhbayr ahiinha araas orh nuu. a nadh tsadhiig bodj bj hodln bga teghgui bl temtssen ch yum bhgui shorongiin halga tatna shde. har zaluugaaraa. hoich ireeduidee iim l ulger duurial ogch bn daa. daraa daraachiin ueuud maani durgui ni hurgsn hun bh yum bl zevsg bariad l ailgad yvj bj medh ni bn . iim bj blhgui bzdee. hoich uee im blhguin tuld ter ulger jishee ulsuudad arga hemjee abh l hergtei de
2013-10-21
avira:
bugdl buu brisan ni zov geh yum ongorsnd surgamj gdg ug bdg daa ongorsnoo sanahd buu zevsg barisn zuiluud zov zuild hurgesen jishee bga yu delhiin tuuhiig ch gsn bod. yaj ch bodsn ene hunii sanaa ni zov ch arga ni ugaasaa buruu bgad bg bzdee. yu dutsaniih ve madgui bolovsrol
2013-10-18
bodl :
mongol ulsad mini hudlaa yrisan hulgaich nar, buu barisan bolovrolgui tsemtsegch herggui . soyltoi sana bodloo ilerhiilj surch bj daraana tom yum yrina bz
2013-10-16
bodrol:
mongol ulsad mini hudlaa yrisan hulgaich nar, buu barisan bolovrolgui tsemtsegch herggui . soyltoi sana bodloo ilerhiilj surch bj daraana tom yum yrina bz
2013-10-16
oo aimaar :
tur gj irgenii hodolgoon gedgees ni aij ymar ch arga hemjee avdgguin har gaigaar odoo bur zevsg barij delberh bombog tavij bn daa. uhaantai ashig honjoo harh ch zarim 1 ni teriig ashiglj deeshee devshij bn shdee, tegehd bodit ard irgediinh ni amidral ulam dooshilsoor l bn. ene buzar bulaig 1 tsegtsleech edger humuusiig huuliin daguu hariutslaga HULEELGJ ene davarsn humuusig 1 zogsoogoooch teghdui bl edgeer temtsegchidiinhee gart mongol uls mini suireh ni bn
2013-10-16
anhaa.m:
gol usaa gd shanalj yahv chn tsaad omoorood bga ulsuud chn teren dr lobi zohiogood mongo olood yvaad bn medeegui yu bs ter ulsuud chn mod galt zevsger ta nariig 1 odor amarhan alna daa. ter ued ch gsn inged yirna bz. .. itgej bn
2013-10-16
unen:
buu barisan gegeenten haanaas harchiv a ter munhbayrtaigaa tonil buu barij hudlaa eh oronch dur uzuulsen muusain buunii nohoi
2013-10-13
jojo:
negr hun tos turheed tsairkuutei adil. ed nar buu barij temtsenj hudlaa garuud gdg ni todorhoi
2013-10-11
зочинд хүргэе :
Чи хэн бэ , лиценз хулгайн замаар олж авсан шуналтан уу, эхлээд тэр алттай газраа сайн дураараа буцааж өг
2013-10-11
Зочин:
Мөнхбаяр бол тэмцэгч биш рекетчин уул уурхайн компануудыг дарамталж мөнгө хайж явдаг нөхөр Тэдний толгойлогч байсан Батболд төрийн нарийн бичгийн дарга болчихсон байна.ТББ-уудад итгэх олны итгэлийг сэвтээснээрээ Монголын Иргэний нийгмийн төлөвшилд маш том ухралт хохирол учируулсан этгээд,түүнийг өмөөрөөд байгаа нөхдүүд бол Энхбаярын олсон олзноос хуваалцаж байсан этгээдүүд байхаас хаа холдов гэж
2013-10-11
Ard.:
Heleed ch ene 76 oilgohgui sh dee 76 gaas oilgoh 6 l hun bgaa bh ter 6 oilgood ch dugrahgui sh dee. Tegeed ch odoo bidnii ene bichij bgaag unshihgui l dee unshilaa ch toohgui ineegeed dooglood suuj bgaa munhbayrt yohiitol yal uguh biz ahiad humuust iim ym yarij bosohgui bolgoh geed. Odoo iim l niigem yag l hoit solongost bgaa ym shig Mgld amidrahad aimaar
2013-10-11
000000:
ted vneheer argagvideel iim zvil hiisen.tvmnii toloo ybj bgaad l ooriigoo zoliosolloo.getel ard tvmniih ni handaj bgaa handlaga....
2013-10-11
Mongol khuu:
Shizotoi nukhriig tsaazla
2013-10-11
seko serod:
tednii zorilgo ni zuwch zewseg barij bosson ni niigemd surug uur amisgal burduulsen chuham yagad zewseg barix bolow edgeer zewseguud ymar shugamaar ednii gart irew batlan xamgaalahiin ner dr bsn zewseg xregsel yaj cooj cuurgatai xyanalttai gazraas zugeer engiin ard irgediin gart orow xerwee iim bdlaar caash vrgeljlex yum bol duriin xun gartaa galt zewseg tesrex bumbug bariad negnee xunuux asuudal enuuxend yum bishu uunii ard tsergiinhen bga yum bish bizde ene bol zugeer neg zewseg barisan xeden xuniig barij xoriod zogsox asuudal bish vndesnii ayulgui baidaltai xolbootoi bolj ch medxeer tuwshind irsen yum bishuu batlan xamgaalax salbar bol mash changa xatuu durem juram uilchideg ontsgoi salbar getel iim salan zadgai baidaltai bn gdg vnexeer aimshigtai bish gejuu
2013-10-11
иргэн:
Ц.Мөнхбаярыг сулла.Эх орон,газар шороогоо гэсэн хүнийг,яагаад хориж байгаа юм бэ?
2013-10-11
mongol:
ингэхгүй л бол удахгүй уух усгүй болно доо.Тэр цагт амаа барихвий дээ.
2013-10-10
amina:
hedii eh orniihoo toloo baisan ch buu shiidem barij dairna gedeg eruul uhaanaar bodson ch arai hetersen hereg sh dee.....
2013-10-10
MONTE:
МОНГОЛД БАЙГАА ЭНЭ ОЛОН ТББ ЦААНА ЮУ НУУГДАЖ БАЙДАГ БОЛДОО. ЦАГ ТӨР ЮУ БОЛООД Л БАЙНА ДАА МОНГОЛ МААНЬ ХӨГЖӨӨД БАЙНА УУ ЭСВЭЛ ХӨЛЖӨӨГҮЙ НЭГ НЬ БУУ БАРЬЖ ТОХУУРХААД МӨНГӨ ХИЙГЭЭД БАЙНУУ ХЯНАЛТ СУЛ АРАЙ Л УТГАГҮЙ БАЙНА
2013-10-10
Huvsgul:
Boson temtseh tsag dohoj bn shuu nohdoo..zevseg barih ch bagadah yum bilee
2013-10-10
Huvsgul:
Boson temtseh tsag dohoj bn shuu nohdoo..zevseg barih ch bagadah yum bilee
2013-10-10
Zochin:
Odoo ene shudarga nertei gishuudiig xaraad xachin bodol tordog um. Oort ne xeregtei gesen bas ner toroo gargax shaardlaga garaxaar l um aa l shuumjlene. Onts xereggui bol yostoi golgoo ch gesen dulii shuu dee
2013-10-10
Zochin:
Yag tsagaa boloxoor ter Uyanga chine shal xudlaa um bna lee. Niigmiin anxaaral tatax gej duu avch oroxiinxoo omno Uyanga Bat-Erdene nar bichig xurguuleed ch uulzaagui zugataad baisan sh dee. Bayarxuu toimchid chin setgeleesee bayarlalaa. Munkhbayariig xamgaalj bui uul us ne tushine gej naidaxaas oor naidlaga daanch alga daa. Ardchillin toloo Eronxiilogchiin toloo sanal ogsondoo jinxene xaramsaj baina. Elbegdorjiig duugarax bolov uu gesen tag. Gadadad l Irgenii niigmiig demjix geed yariad baidag Ex orondoo terniigee nuxchaad xayalaa sh dee
2013-10-10
zuvuuu:
,,Buu shiidem n buruuuuuuu, Temtsliin uzel sanaa n zuv,ur huuheddee eruul saruul gazar shoroo uldeee, gazar shoroog niigmiin sain saihnii tuluu horguigeer zuv ashiglah heregtei, Zuv zuiliin tuluu duugarsaniih n tuluu Hatuu sanuulaad SULLA SULLA
2013-10-10
зочин:
сэтгүүлчид гэж хэдэн халтар цаас харвал хэнийг ч цусгүй алдаг алуурчид болж дээ магнай бат зандан бол эрх мэдэл албан тушаалын төлөө явсан улсууд мөнхбаяртангууд бол и эх орон газар шороогоо гэж явсан юм улс төр бизнесийнхэний хүрээнд буу барьснаар нь далимдуулж эдний амыг үдэх дахин ийм хөдөлгөөн гаргахгүй байх сонирхол маш өндөр байна шүү буу барилгүй хэл амаа олох гэж энэ хөдөлгөөнийхөн олон удаа жагсч нум сум хүртэл тавьж байсан нэмэр болдоггүй л байхгүй юу
2013-10-10
anaa:
Jagsdag ugee heldeg l uym bgaa biz Turiin ordon ruu buu zevseg tavina gdeg arai ch heterne
2013-10-10
baigaliin huu:
sullahiig shaardaj bna.
2013-10-10
Zochin:
Tednii zuw. Teselj delbeleh bsan yum. Mashiniig ni delbel.hooliig ni horduul. Arduudaa bos. Ser. Luiwarchdiig horoo.
2013-10-10
Zochin:
Sulla.Eh ornoosoo urwasan bayartsogtiig shorond hii. Neg bol hujaaruu ni zailuul. Munkhbayariin zuw. Arduudaa zewseg barij temtsie. Luiwarchdiig al. Tsaazal
2013-10-10
MGL XUN:
TEDNII ZOW EX ORON ARD TUMNIIXEE TOLOO TSOGTOI TEMTSEGCH NAR ULSAA XUDALDAJ XUJAAGIIN NOXOINUUD ZAILAX XEREGTEI ARD TUMEN TA NARTAIGAA XAMT
2013-10-10
зочин:
гарч ирээд танк аваад ирэх вий төрөө хүндлэх хэрэгтэй
2013-10-10
erdene:
sullah heregtei. ard tumen tartagtaa tulaad buhimdsandaa iim uildel hiij bna shu de. gal undesten holboog demjij bna.
2013-10-10
бүүгий:
гол усаа ширгээж хордуулж монголчуудыг хөнөөж нутгийг маань үгүйрүүлэн цөлмөн сөнөөж байхад буу барих ч багадна Одоо биш бол оройтно1030260194026 хужаатай нийлсэн луйварчингуудаас эх нутгаа өмгөөлөн хамгаалын тулд Луйварчингууд үр хүүхдээ аваад гадаад руу зугтаад эхэлчихсэн Харин бидний үр хүүхэд хаана амьдрах юм Хэлээч новшоо
2013-10-10
бүүгий:
гол усаа ширгээж хордуулж монголчуудыг хөнөөж нутгийг маань үгүйрүүлэн цөлмөн сөнөөж байхад буу барих ч багадна Одоо биш бол оройтно1030260194026 хужаатай нийлсэн луйварчингуудаас эх нутгаа өмгөөлөн хамгаалын тулд Луйварчингууд үр хүүхдээ аваад гадаад руу зугтаад эхэлчихсэн Харин бидний үр хүүхэд хаана амьдрах юм Хэлээч новшоо
2013-10-10
бүүгий:
гол усаа ширгээж хордуулж монголчуудыг хөнөөж нутгийг маань үгүйрүүлэн цөлмөн сөнөөж байхад буу барих ч багадна Одоо биш бол оройтно1030260194026 хужаатай нийлсэн луйварчингуудаас эх нутгаа өмгөөлөн хамгаалын тулд Луйварчингууд үр хүүхдээ аваад гадаад руу зугтаад эхэлчихсэн Харин бидний үр хүүхэд хаана амьдрах юм Хэлээч новшоо
2013-10-10
бүүгий:
гол усаа ширгээж хордуулж монголчуудыг хөнөөж нутгийг маань үгүйрүүлэн цөлмөн сөнөөж байхад буу барих ч багадна Одоо биш бол оройтно1030260194026 хужаатай нийлсэн луйварчингуудаас эх нутгаа өмгөөлөн хамгаалын тулд Луйварчингууд үр хүүхдээ аваад гадаад руу зугтаад эхэлчихсэн Харин бидний үр хүүхэд хаана амьдрах юм Хэлээч новшоо
2013-10-10
бүүгий:
гол усаа ширгээж хордуулж монголчуудыг хөнөөж нутгийг маань үгүйрүүлэн цөлмөн сөнөөж байхад буу барих ч багадна Одоо биш бол оройтно1030260194026 хужаатай нийлсэн луйварчингуудаас эх нутгаа өмгөөлөн хамгаалын тулд Луйварчингууд үр хүүхдээ аваад гадаад руу зугтаад эхэлчихсэн Харин бидний үр хүүхэд хаана амьдрах юм Хэлээч новшоо
2013-10-10
бүүгий:
гол усаа ширгээж хордуулж монголчуудыг хөнөөж нутгийг маань үгүйрүүлэн цөлмөн сөнөөж байхад буу барих ч багадна Одоо биш бол оройтно1030260194026 хужаатай нийлсэн луйварчингуудаас эх нутгаа өмгөөлөн хамгаалын тулд Луйварчингууд үр хүүхдээ аваад гадаад руу зугтаад эхэлчихсэн Харин бидний үр хүүхэд хаана амьдрах юм Хэлээч новшоо
2013-10-10
бүүгий:
СУЛЛА СУЛЛА СУЛЛА Цэнхэрийн голыг хордуулж ширгээгээд эхэлсэн гэсэн. Миний үр хүүхдэд амьдрах эрүүл газар ус үлдээ луйварчин шуналын туламуудаа
2013-10-10
бүүгий:
СУЛЛА СУЛЛА СУЛЛА Цэнхэрийн голыг хордуулж ширгээгээд эхэлсэн гэсэн. Миний үр хүүхдэд амьдрах эрүүл газар ус үлдээ луйварчин шуналын туламуудаа
2013-10-10
Зочин:
buu barisan teneg bidend hereggui ee
2013-10-10
jagaa:
tednii zov baataruudig sulla boloxgui bol zevseg bariya
2013-10-10
tumurbat:
avilgachin luivarchin erh barigchidaa MUNHBAYARIIG sulla. ter ta nariin derged gegeenten. ta nar zulbadasnuud l shorond umhiirch yasaa tavih uchirtai.
2013-10-10