Утаагүй зуух хэрэглээгүй өрхийг торгоно
Сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчим хүчний хэмнэлттэй, утаагүй зуухыг нийслэлийн 121.000 айл өрхөд тараасан байна. Тэгвэл энэ жил Багахангай, Багануур, Налайх зэрэг алслагдсан дүүргийн айлуудад тараах аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар дундажаар 45000 айл өрхөд тус зуухыг тараах аж. Гэвч зарим айл өрхүүд хөнгөлттэй үнээр авсан зуухаа цааш нь дамлан зардаг болсонтой холбоотой гэж зарим хүн үзсэн учраас айл өрх бүрт шалгалт хийх, хэмнэлттэй зуухыг ашиглаагүй иргэдийг торгохоор болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ