10 настай хүү салхивчаар унаж, амиа алджээ
Өчигдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-р хороонд байрлах Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургуулийн хүүхэд салхивчаар унаж, амиа алджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач хүү Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат бөгөөд 10 настай эрэгтэй хүүхэд байсан гэнэ. Тэрээр сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн дотуур байрны 2 давхарын салхивчаар унаж, дүүргийн яаралтай тусламжын тасагт хүргэгдсэн боловч гэмтлээ даалгүй нас барсан байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ