
Өнөөдөр газар тариалангийн бүс нутгаар ахиухан хэмжээний хур тунадас, цас орж, говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. Ихэнх нутгаар үүлэрхэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн нутгийн өмнөд болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
Улаанбаатарт үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 3-5 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 хэм дулаан, харьцангуй чийг 89 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ