Зуунмод-Налайх чиглэлийн автозамын ажил дуусчээ
Зуунмод-Налайх чиглэлийн 25 км замын барилгын ажил дуусчээ. Энэ талаар өнөөдөр салбарын сайд А.Гансүх өөрийн твиттер хуудаснаа бичсэн байна. Уг автозамд нийт 13.440.0 сая төгрөгний төсөвт өртгөөр барьсан ба өнгөрсөн 2012 онд 2,5 тэрбум төгрөгний ажлыг хийжээ.
Мөн тэрбээр энэ сарын 30-нд Сайншанд-Замын Үүдийн хатуу хучилттай автозамын ажлыг ашиглалтад оруулахаа өөрийн цахим хуудаснаа мэдэгдсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ