Б.Түвшинтөгс: “Тэмүүлэнбаатар”-ын хэрэг давтагдахаас сэрэмжиллээ

img

Нийслэлийн Засаг даргын захирамжаар техникийн нөхцөл аваагүй 59 барилгад энэ жил ус, дулаан, цахилгаанаар хангахгүй, тэдгээр барилгуудад иргэд орон сууцны урьдчилгаа өгөх, банк санхүүгийн байгууллагууд зээл олгохгүй байхыг талаар албаныхан санууллаа. Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Түвшинтөгсөөс тодрууллаа.

 .

ехникийн нөхцөл аваагүй, холбогдох байгууллагаас зөвшөөрөл олгох боломжгүй 59 барилгыг цаашид ус, дулаан, цахилгаанаар хангахгүй гэж мэдээлж байна.  Энэ талаар тодруулаач?

-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрөгч сарын 15-ны өдөр “Барилгын ажилд илэрсэн зөрчлийг арилгах, гүйцэтгэлд хяналт тавих тухай” захирамжийг гаргасан. Уг захирамжаар техникийн нөхцөл аваагүй цахилгааны 15, дулааны 16, цэвэр бохир усны 17, батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, эскиз зураг болон ерөнхий төлөвлөгөөний зураг батлагдаагүй 10, барилгын зураг төсөлд магадлал хийгдээгүй 16 барилгын жагсаалт гаргасан. Дээрх газруудад зөрчлөө арилган техникийн нөхцөл авах, эскиз болон ерөнхий төлөвлөгөөний зургийг зөвшөөрөлцөх хугацаатай үүрэг өгсөн. Заасан хугацаанд буюу энэ сарын 1 хүртэл дээрх 74 барилгаас 15 нь зөрчлөө арилгаж, зохих хууль, журмын дагуу техникийн нөхцөл авсан. Харин техникийн нөхцөл аваагүй, холбогдох байгууллагаас олгох боломжгүй 59 барилгыг цаашид ус, дулаан, цахилгаанаар хангахгүй. Эдгээр барилгуудыг ус, дулаан, цахилгаанаар хангахгүй байхыг холбогдох албан байгуулагуудад үүрэг болгосон. Энэ асуудлыг өнөөдөр ард иргэд, банк санхүүгийн байгууллагуудад албан ёсоор нээлттэй мэдээлж байна. Нээлттэй мэдээлж байгаагийн учир нь ард иргэд уг барилгуудад захиалга өгч хохирох, банк санхүүгийн байгууллагууд зээл олгох зэрэг харилцаа үүссэнээс хэн нэгэн хохирохоос сэрэмжлүүлж байгаа хэрэг юм. Өмнө нь барилгын салбарынхны дур зоргоороо аашилснаас үүдэлтэй хохирол цөөнгүй гарсан. Ганц жишээ дурьдахад, “Тэмүүлэнбаатар” ХХК газрын болон барилгын зөвшөөрөлгүй мөртлөө иргэдээс 1.5 тэрбум төгрөгийн урьдчилгаа захиалга хэмээн мөнгө авч, иргэдийг хохироосон нь хуулийн байгууллагаар шалгагдаж байна. Иймэрхүү байдлаар иргэд болон аж ахуйн нэгжүүдийг хохироосон нөхцөл байдал үүсэх вий гэдгээс урьдчилан сэргийлж www. Ulaanbaatar.mn  цахим хуудсандаа мэдээллээ.

.

-Эдгээр барилгуудад цаашид ямар арга хэмжээ авах вэ? Ирэх жилээс эдгээр барилгууд ажлаа үргэлжлүүлэх үү?

-Эдгээр 59 барилгыг  хууль дүрмийн дагуу зөвшөөрлөө авах, зөрчлөө арилга гэдэг шаардлагыг нэгдүгээрт тавьж байгаа. Энэ жилийн хувьд асуудал тодорхой боллоо. Дараа жил зөрчлөө арилгаад техникийн нөхцлөөр зөвшөөрөл авах эрх нь нээлттэй байгаа. Тэрнээс биш үйл ажиллагааг нь бүрэн зогсоож байгаа хэрэг биш. Та нарт зөрчлөө арилга гэж хугацаа өгсөн, шаардлага биелүүлсэнгүй, энэ жил уучлаарай ус дулаан, цахилгаанаар хангах боломжгүй болж байна гэдгээ мэдэгдсэн гэсэн үг.

:

-Ер нь нийслэл хотод өдөр ирэх бүр нэмэгдэж байга барилгуудыг ус, дулаанаар хангах нөөц бололцоо хэр байгаа вэ?

-Ер нь бол нөөц бололцоо хумигдмал байгаа нь үнэн. Гэхдээ шинэ эх үүсвэрүүдийг барьж байна. УС-15, V цахилгаан станц байна. Бичил хороолол болон нийслэлийн зүүн тал руугаа дулаанаар хангах эх үүсвэр хүндрэлтэй байгаа.  Дээрх шинэ эх үүсвэрүүд ирэх жилээс ашиглалтад ороод ирэхээр ус, дулаан, цахилгааны асуудал аяндаа шийдэгдээд ирнэ.

.

-Зарим албан байгууллагууд халаалт ирэхгүй байгаа талаар гомдоллож байна. Яагаад халаалтыг нь өгөхгүй байгаа юм бол?

-Нарийн шалтгааныг би сайн хэлж мэдэхгүй байна. Нийслэлийн шуурхай дээр мэдээлэгдсэнээр бол тухайн байгууллагуудаас өөрсдөөс нь шууд хамаарч байгаа гэж танилцуулсан. Тухайлбал, орон сууцны конторууд нь мөнгөө төлөөгүй өртэй зэрэг асуудал байдаг гэсэн. Тиймээс Улаанбаатар дулаан түгээх сүлжээ компаниас үүдэлтэй дулаанд холбоогүй барилга байшин байхгүй гэсэн мэдээллийг албаныхан өгсөн.

.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Ehneesee ingej neelttei medeelj haa haanaa hariutslagatai baisan bol ingej humuus hohirohgui baisan shu dee.Nasaaraa hodolmorloj olson hediigee ene Temuulenbaatariin zahirald aldchihaad deeshee tenger hol,dooshoo gazar hatuu gedeg bolood bj bna,ene ovliig yaj avna,amidral odor ireh bur hetsuu bolj bna,bid mongoo ogood jil iluu bolloo,bat-Uul darga ard tumenee hohiroohgui l gesen,odoo hurtel yagaa ch ugui bj l bna,bid chini ardchilsan tor zasagtai uls biz dee,tuslaach,arga hemjee avch ogooch,holbogdoh humuus ee!
2013-10-09
Durakf:
Saina uu naizaa
2013-10-08
Boeo:
Negent barisan barilgad bukh zuvshuuruliig ni ugukh kheregtei yamar zasgaas zeel avsan bish bor zurkheeree barisan baigaa shuu dee denduu daramtalj bna
2013-10-08
П.Наран:
П.Наран amjilt
2013-10-08
П.Наран:
П.Наран amjilt
2013-10-08
П.Наран:
П.Наран amjilt
2013-10-08
П.Наран:
П.Наран amjilt saihan yriltslaga bna
2013-10-08
qwertyui:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013-10-08