Дархлаажуулалтын аян эхэлнэ
Эрүүл мэндийн сайдын тушаалаар дархлаажуулалтын арав хоногийг “Дархлаажуулалт бүхий халдварт өвчнөөс сэргийлье” уриатайгаар энэ сарын 10-20-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулахаар болжээ. Уг аян өнөөдрөөс эхлэх бөгөөд энэ 10 хоногийн хугацаанд заавал хийх дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, эмч, эмнэлгийн ажилчид, эрсдэлт бүлгийн хүн амыг улирлын томуугийн эсрэг вакцинаар, анагаахын их, дээд сургууль, коллежид сурч байгаа оюутнуудыг В вируст гепатитын эсрэг вакцинаар дархлаажуулах арга хэмжээг зохион байгуулах юм байна.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 363 тоот тушаалын дагуу 2014 оны хичээлийн жилээс эхлэн анагаахын их, дээд сургууль, коллежийн нэгдүгээр дамжааны оюутнуудыг В вируст гепатитын эсрэг вакцинд хамруулж байхыг ХӨСҮТ, тухайн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, сургуулийн захирал нарт салбарын сайд нь даалгажээ.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ