Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үзүүлэх сургалт болно
Манай улсын хувьд уул уурхай, барилга, хөнгөн үйлдвэрийн салбарт эрчимтэй хөгжиж байгаа энэ үед үйлдвэрлэлийн осол, ажлын байрны эрүүл ахуйн асуудлаас үүдсэн мэргэжлээс шалтгаалсан өвчин мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, ажиллагаа алдагдсанаас элдэв золгүй тохиолдол өссөөр байна. Тиймээс өнөөдөр Баянмонгол хорооллын урд Олимп хотхонд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үзүүлэх сургалт хийхээр болжээ. Уг үзүүлэх сургалтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ