“CEO College-2013” сургалт эхэлнэ

img

Монголын Лектор төв болон “СЕО College” багийн хамтран зохион байгуулдаг “CEO College-2013” захирлуудын сургалт энэ сарын 16-нд эхлэх ажээ.

g

Компанийн удирдлагын багийг чадавхижуулах зорилготой тус сургалтыг энэ жил Монголын сургалтын салбартаа тэргүүлэгч Human Fortis ХХК, Монголын Хүний нөөцийн институт, Монголын Лектор төв, Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Гэрэгэ эрх зүйн сургалтын төв хамтран зохион байгуулах юм байна.

k

2009 оноос хойш жил бүр зохион байгуулж буй “CEO College” сургалтад Үндэсний шилдэг үйлдвэр АПУ ХК, Багануур, Сүү ХК, М-Си-Эс Дистрибьюшн, Нью Прогресс групп, Монгол тамхи Со ХХК, Өгөөж ХК, үүрэн холбооны үндэсний оператор Жи Мобайл корпораци, Дэлхийн Зөн ОУБ, Витафит ХХК, Монос групп зэрэг Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 200 гаруй байгууллагын захирал, ерөнхий менежерүүд хамрагдсан аж.

h

Тэгвэл "СЕО College-2013” захирлуудын сургалт энэ оны сүүлийн элсэлтээ авч эхлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7010-1839, 7011-1839 утсаар холбогдох боломжтой юм байна.

f

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ