Хятадын иргэн монгол эмэгтэйг зодож, хүнд гэмтэл учруулжээ
Өнгөрсөн амралтын өдөр гэр бүлийн маргааны улмаас нэгнийгээ гэмтээсэн хэрэг хэд хэд гарсан байна. Үүний нэг нь Баянзүрх дүүргийн 26-р хорооны “Олимп” хотхонд БНХАУ-ын иргэн 40 настай эрэгтэй Үй Вэй Ли согтуурсан үедээ хамтран амьдрагч монгол эмэгтэйн биед хүнд гэмтэл учруулсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд сүүлийн хоёр жил хамтран амьдарч байгаа бөгөөд гэр бүлийн маргаанаас болж манай улсын иргэн 25 настай эмэгтэй С-ыг зодож гэмтээсэн гэнэ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ