Төрсөн хүүгийнхээ цээж, толгой тус газар хутгалжээ
Өнгөрсөн амралтын өдөр төрсөн хүүгээ хэрцийгээр хөнөөхийг завдсан аймшигт хэрэг гарлаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 3–р хорооны 4-р байранд амьдардаг 41 настай эрэгтэй Б өөрийн төрсөн хүүхэд болох 13 настай эрэгтэй Б-г унтаж байхад нь цээж, нуруу, толгойн тус газарт нь хүйтэн мэсээр гэмтэл учруулсан байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна. Харин хүүгийн бие маш хүнд байгааг албаны эх сурвалж мэдээллээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ