Улаанбаатарт 11 хэм дулаан байна

img

  Улаанбаатарт багавтар  үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  4-9 метр. Өчигдрөөс дулаарч 10-12 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. Баруун болон говийн нутгаар үүлшинэ. Бусад   нутгаар багавтар үүлтэй, Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс дулаарч Хангай,   Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 6-11 хэм, Алтайн өвөр говиор 17-22 хэм , Увс нуурын болон Их нууруудын хотгор, Говийн нутгийн баруун хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ