Махны үнэ 200-500 төгрөгөөр буурчээ

img

Нийслэлийн иргэдийн ихэнхи хувь нь үйлчлүүлдэг томоохон хүнсний захуудад махны үнэ өмнөх долоо хоногоосоо хямдарчээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судлагаагаар “Баянзүрх”, “Хүчит шонхор”, “Хархорин”, “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ”, “Барс” зэрэг захуудад үхрийн ястай мах кг тутамдаа 200-500 төгрөгөөр буурч,  7000-8500 төгрөгийн үнэтэй байна. Харин үхрийн цул махны тухайд  “Хүчит шонхор”, “Бөмбөгөр” зэрэг захуудад үнэ нь энэ лхагва гарагийн байдлаар 5-9.1 хувиар буюу 500-1000 төгрөгөөр хямдарчээ. Тус хоёр захад үхрийн цул мах кг нь 8500, 10000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна.

Хонины ястай мах кг тутамдаа “Баянзүрх”, “Хүчит шонхор”, “Хархорин”, “Бөмбөгөр”, “Барс” захуудад үнэ нь мөн л 200-500 төгрөгөөр бууран, 6000-7000 төгрөг болжээ. Тэгвэл зөвхөн “Меркури” зах дээр үнэ нь өмнөх долоо хоногоосоо өсч, 9500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Хонины цул махны тухайд “Баянзүрх”, “Хүчит шонхор”, “Хархорин” захуудад үнэ нь 200 төгрөгөөр хямдран, 7000-7200 төгрөгийн үнэтэй борлуулагдаж буй аж.

Цаг агаар хүйтэрч байгаатай холбоотойгоор сүүлийн үед адууны махны эрэлт нэмэгдэж буй. Тэгвэл энэ долоо хоногт адууны мах кг тутамдаа дээр дурдсан захуудад 300-500 төгрөгөөр мөн л бууран, 5000-6500 төгрөгийн үнэтэй байна. Ямааны ястай мах “Баянзүрх”, “Хүчит шонхор”, “Хархорин”-д мөн л 300 төгрөгөөр бууран 5500 төгрөгийн үнэтэй байгаа гэсэн судлагаа гарчээ.

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
Humuus mungu bhgvi mahaa avch chadahgui yum chin une buuralgui yahiin saindaa buulgatsan yum shig
2013-10-04