Ж.Батзандан: Н.Алтанхуягаас уучлал гуйна гэж байхгүй
Ардчилсан намын гишүүн Ж.Батзандан намын бүлгийн хуралдаан дээр намын дарга Н.Алтанхуягтай ам муруйж, багагүй маргаан үүсгэж байсан билээ. Тодруулбал, тэрбээр “Намын даргатайгаа муудалцана гэдэг АН дотор байдаг л зүйл, намын даргаа шүүмжилж, олигархиудаас айж эмээдэггүй, би намынхаа хуралд олигархиудын юу ярихыг сонсдоггүй” гэх мэтээр олон удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан” юм.
Харин зарим сайтуудаар түүнийг өнгөрсөн даваа гаригийн хуралдаан дээр намын нөхдөөсөө албан ёсоор уучлалт гуйсан хэмээн бичиж байна. Тэгвэл тэрбээр өнөөдөр өөрийн цахим хуудаснаа “Н.Алтанхуягаас уучлал гуйна гэж байхгүй. Уучлал гуйхаар юу ч болоогүй” гэжээ.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ