СУИС-ын оюутнууд гаднах талбайгаа угааж байна
Өнгөрсөн сарын эхээр ХААИС-ийн шинэ элсэгчид буюу нэгдүгээр курсийн бүрэлдэхүүний долоон сургуулийнх нь нийт 1200 орчим оюутан Чингисийн талбайг угаасан билээ.
Тэгвэл өнөөдөр СУИС-ын оюутнууд сургуулийнхаа гаднах талбайг угааж байна. Тус үйл ажиллагааг СУИС-ын Оюутны зөвлөлөөс зохион байгуулж байгаа аж.
Ямартаа ч, сургуулийн гаднах талбайгаа сойздон, угааж байгаа оюутнуудын хөдөлмөрийг үнэлж, тэнд явж байгаа хүмүүс хогоо хаяхгүй, тэдний угааж байгаа хэсгээс аль болох тойрон явж байгаа харагдлаа.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ