УИХ-ын гишүүн С.Ганбаатар АТГ-т ханджээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Рио Тинто" компанийг АТГ-т шалгуулахаар мэдээлэл хүргүүлжээ. Түүний мэдээлэлд "Рио Тинто" компаниас их хэмжээний мөнгө авсан байгууллагуудыг шалгахыг хүссэн байна. Учир нь “Рио тинто”-гоос Оюутолгой төсөлд зарцуулсан хөрөнгө мөнгөний тайланд задаргаа хийж үзэхэд монголын баялагаас олсон орлогоосоо төсөлд шууд хамааралгүй, компаний үндсэн үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг төрийн болоод төрийн бус олон нийтийн байгууллага түүний удирдах албан тушаалтнууд, компани, хувь хүмүүст их хэмжээний мөнгө зарцуулж, санхүүжүүлж байгаа болох нь илэрсэн байна.
Иймд УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Рио Тинто" нэр бүхий ТББ-аар дамжуулан эрх мэдэлтэй хүмүүст авлига өгсөн байж болзошгүй гэжээ.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ