Ноолуурын ханш 83 мянгад хүрчээ
Хөдөө аж ахуйн Биржийн 22 дахь долоо хоногийн арилжаагаар 23.03 тонн ноолуурыг 1.9 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Энэ долоо хоногт ангилаагүй ноолуур 10 кг 830 000 төгрөг, цайвар ноолуур 10 кг нь 820 000 төгрөгийн дундаж үнэтэй арилжигджээ.
Өөрөөр хэлбэл ангилаагүй ноолуур энэ долоо хоногт 83 мянга хүрсэн байна. Энэ нь ангилаагүй ноолуурын хамгийн өндөр үнэ байсныг Хөдөө аж ахуйн Бирж онцлож байна.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ