“Байраа дулаалцгаая” аян болно
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар “Агаарын бохирдлын эсрэг орон байраа дулаалцгаая” аян зохион байгуулах нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар болж, орон сууц, контор, албан байгууллага, цахилгаан станцын өвлийн бэлтгэл, түлшний нөөцийг шалгаж эрсдэлтэй газруудыг тодорхойлох үүргийг нийслэлийн Засаг даргын орлогч нар, Улаанбаатар хотын Ерөнхий менежерт үүрэг болгожээ. Аяны хүрээнд иргэдийг байраа дулаалахыг уриалж, өвлийн бэлтгэлийн ажилд тодорхой хэмнэлт хийх боломжтой гэж тооцоолжээ. Аян энэ сарын дундуур албан ёсоор эхлэх юм байна.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ