“Нар сарны дор” үзэсгэлэн нээлтээ хийнэ
МУЭ-ийн шагналт зураач Ч.Хүрэлбаатар, Г.Лхагвасүрэн болон зураач Б.Очирхуяг, С.Ганболд, Д.Эрдэнэбилэг, Б.Чулуунбат, Д.Пүрэв нарын уран бүтээлийн нэгдсэн үзэсгэлэн “Нар сарны дор” өнөөдөр 17.00 цагт Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ. Хоёр дахь жилдээ зохиогдож буй тус үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл үнэ төлбөргүй олны хүртээл болох юм.
Тэдний бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн Америк, Англи, Франци, Бельги, Итали, Герман, Швецарь, Солонгос, Япон, Хятад, Тайван, Малайз, Сингапур зэрэг олон орны уран зураг цуглуулагчдын сан хөмрөгт хадгалагддаг юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ