2.27 кг хар тамхийг устгалд орууллаа

img

Дэлхийн сая сая хүнийг өөртөө дасгаж, дурлуулж, эцэст нь хаашаа ч зугтах газаргүй, түүний төлөө юу г хийхээс буцахгүй болгох чадвартай зүйл бол хар тамхи. Хар тамхины хэрэглээ, худалдан борлуулах, хил дамнуулан наймаалах зэрэг асуудал дэлхийн улс орнуудын хувьд тулгамдсан асуудал болоод буй. Манай улсад ч мөн хар тамхитай холбоотой асуудлууд хууль хяналтын байгууллагуудын хараанд өртөж, энэ төрлийн гэм хэрэгт холбогдогсод нэмэгдэж буй. Тэгвэл өнөөдөр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Цагдаа, Прокурор, шүүхийн байгууллагын холбогдох албаныхан өнөөдөр 2.27 кг хар тамхийг устгах ажлыг зохион байгууллаа.

.

Тодруулбал, 2010-2011 оны хооронд үйл ажиллаагаагаа явуулж, Хар тамхины бүлэг хэмээн нэрлэгдсэн С.Наранбаатар нарын есөн хүнд холбогдох хэргийн баримтыг устгасан юм. Диатсиатилморфин буюу героин  нэртэй уг хар тамхийг хэрэгт холбогдогчид Монгол Улсын хилээр оруулж ирээд ”Чингис хаан” олон улсын нисэх буудал дээрээс БНХАУ-ын Бээжин хотоод дамжин Гуанжу мужид тээвэрлэхийг завдах үед нь илрүүлсэн аж. Уг хэрэг нь  гурван шатны шүүхээр орсон бөгөөд хэрэгт холбогдогчид чанга дэглэмтэй хорих ангид 10-15 жилийн ял эдлэхээр болсон юм.

.

Баянзүрх дүүргийн Шүүхийн шүүгч н.Энхтуяагаас  энэ үеэр цөөн асуултад хариулт авлаа.

.

-Энэ удаагийн устгалд оруулж буй хар тамхины эзэн холбогдогчийн талаар тодруулаач?

-2013 оны нэглдүгээр сарын 15-нд шийдэгдсэн С.Наранбаатар нарын есөн хүнд холбогдсон хар тамхитай холбоотой хэргийн тогтоол хүчин төгөлдөр болж, өнөөдөр хэргийн баримтыг устгах ажил явагдаж байна. Энэ устгалын ажил Баянзүрх дүүргийн ерөнхий шүүгчийн захирамжаар 6 хүний бүрэлдэхүүнтэй комисс томилогдон  хар  тамхийг устгаж байна. Шүүхийн үйл ажиллагааг ил тод байлгах үүднээс хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй устгалын ажлыг зохион байгууллаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  88 зүлийн 88.1.3 д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгалыг хийдэг. Бид галыг бүрэн унтарч, хар тамхи бүрэн шатсаны дараа устгалын актан дээр гарын үсэг зурснаар үйл ажиллагаа өндөрлөнө.

.

-Өмнө нь хичнээн удаа хар тамхи устгах ажлыг хийсэн бэ?

-Энэ удаагийнх хоёр дахь нь. Өмнө нь буюу тавдугаар сард Ц.Улаанхүү начны хэрэгт холбоотой 43 ширхэг /капсул/ мансууруулах төрлийн бэлдмэлийг устгах ажлыг хийсэн. Бид зөвхөн Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэрээр шийдэгдсэн хэргийн баримтыг л устгаж байгаа.

.

-Шатаах нь бүрэн  устгах арга мөн үү? Байгаль орчинд аюулгүй юу?

-Газрын хөрсөнд  шингэхгүй. Төмөр тавцан дээр шатааж байгаа. Агаарт дэгдэж ууршихгүй иргэдэд аюулгүй аргаар устгаж байна гэж үзэж байна.

.

-Хичнээн төгрөгийн үнэтэй хар тамхи юм бэ?

-Яг хэдэн төгрөгөөр үнэлдэгийг нарийн мэдэхгүй. Бидний хувьд олон улсын стандарт, үнэлгээгээр  тооцдон. Зах зээлийн үнэлгээ нь 1 кг нь 400 мянган ам.доллар.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Gggg:
Haajjujw jjaoi smirks. Kairos. Masks own. Mkakiaoakenhhd njsiiik
2013-10-09
fuck:
butsaagaad gadash n zarahgui mongotoi boloh bolmj bsan bna shu
2013-10-08
Zurag awhuulhaas ichmeer yum:
ene odoo yu wee ahhaha iim uruvdultui Tur zasgaas hen aih we dee ymar ch sur huch alga. zevertsen tumur tawitsan ntr ed nar odoo yu hiigeed bn aa.
2013-10-07
aagi :
Har shil zuuzen 1gar utaan door n jargaad bnu balraad bnuu
2013-10-05
unshigch:
ямар аймар үнэтэй золиг вэ?
2013-10-05
Shalaachee:
Manaihan ustgal ene ter ni denduu bolhi yumoo. Har tamhinii tomoohon suljeenii chenj Togmid gegch huuli bus nuuts kazino UB giin end tendgui ajiluulj tuundee turul buriin geroen gashish taria zeregiig asar undur unetei zarj tuunii ard tsagdaagiin tomchuud heden sayaar ni avilga avch terniig hamgaalj bn. Togmid karmaanii hulgaich luivarchin bsnaa odoo 1 jiliin dotor terbumaar hemjigdeh hurungutei bolson. Ene ni huuli bus kazinod bga yum bish har tamhinii muu nuluu erdenet humuusiig uguisgej bn. Togmid iin ard UIH iin gishuun Enhamgalan tuunii duu tsagdaagiin hurandaa ch bdag geh unenii ortoi. Ednii ene buzar uildel lav eh orniig mini suiruulj bna. H. Togmid H. Tsegmed geh ah duu nar har tamhinii jinhene ezed ni jiriin jijiguudiig barisan bolj tomchuud ni hamgaaluulaad uldej bna daa
2013-10-05
Arai ch dee:

Харваа:
Худлаа шатааж байна гээд салхин доор нь зогсчихоод уушиглаад байсан юм биш биз?
2013-10-03