Т.Билэгтийн хэргийг хянаж дуусчээ
Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Т.Билэгт батлан даалтад гарч, гадуур шалгагдаж байгаа билээ. Тэгвэл түүний хэргийг прокурор хянаж дуусчээ. Тиймээс тун удахгүй шүүхэд шилжүүлэх гэж байгааг эх сурвалж мэдээллээ.
Т.Билэгтийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэгтэй холбогдуулж, “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сониныг байрных нь хамт үнэгүйдүүлж хувьчилсан хэмээн буруутгаж байгаа юм. Түүнийг өнгөрсөн зургадугаар сард Интерпол АНУ-д Цагаачлах хүсэлт гаргасныг тогтоолоо хэмээн АТГ-т мэдэгдсэн байсан юм. Гэвч тэрбээр удалгүй Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хувийн захидал илгээж эх орондоо ирсэн юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ