Хоёр хүүхдийг гэртэй нь дайрсан согтуу цагдаа ажилдаа оржээ

img

Өнгөрсөн сарын 9-нд Налайх дүүрэгт согтуу цагдаа машинаар айлын гэр дайрч, хоёр хүүхдийг нь гэмтээсэн хэрэг гарсан. Уг хэргийг үйлдсэн цагдаагийн ахлагч О.Лувсандоржийг 10-ны өдөр ажлаас нь шууд халсан хэмээн тус дүүргийн цагдаагийн газраас мэдэгдэж, хэвлэл мэдээллийнхэний “амыг таглаж” байсан. Тэгвэл цагдаагийн ахлагч О.Лувсандорж эргэн ажилдаа орсон гэж эх сурвалж мэдээллээ.

Ахлагч О.Лувсандорж нь Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн хэв журмын цагдаа юм байна. Тэрбээр тухайн өдөр хүний машин барьж явжээ. Осол гаргасан цагдаа тухайн үед 1.84 хувийн согтолттой байсан тогтоогдсон байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Баяраа:
Энэ хууль, дэг журам сахиулах цагдаа нар өөрсдөө дүрэм журам, хууль зөрчөөд байх юм. Тэгээд огт хариуцлага хүлээхгүй байгаа нь шудрага биш л байна даа
2013-10-03
анхаа:
Яагаад? Цагдаа шоронд ордоггүй юм уу. Юун ажилдаа орох вэ.
2013-10-03
маугли:
наадхы чинь өөрий нь дайрвал таарна
2013-10-03