"Хөх чоно"-ын хүндэтгэлийн тоглолт болно

img

“Хөх чоно” нэрээр алдаршсан ард түмний дунд хоногшсон УДЭТ-ын ахмад уран бүтээлч МУГЖ С.Дамдин “Шилийн сайн эр Хөх чоноос гэрийн сайхан өвөө Намхай болтлоо”  уран бүтээл гэх хүндэтгэлийн тоглолтоо хийх гэж байна. Уг хүндэтгэлийн тоглолт энэ сарын 11-нд “UB palace”-ын концертийн их танхимд болох бөгөөд тоглолтонд драмын театрын уран бүтээлчид, ҮДБЭЧ-ын уран бүтээлчид, “Шинэ үе”, “Маск”, “Х түц” продакшн болон “Шилдэг өнгө”, “Мөрөөдлийн театр”, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн нар оролцох юм байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
saihan jujigchin shuu. tand eruul enh, urt nasalj, udaan jargahiig husen eruue
2013-10-03