“Нарантуул”-ын хэргийн сэжигтнүүд гадуур байцаагдаж байна

img

Өнгөрсөн наймдугаар сарын 23-нд “Нарантуул” олон улсын худалдааны төвд гал гарч, галын улмаас нэг хүн амь үрэгдэж, олон иргэн эд бараагаараа хохирсон хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор есөн хүнийг сэжигтнээр тооцож, дөрвөн хүнийг цагдан хориод байсан. Тэгвэл цагдан хоригдоод байсан хүмүүсийг батлан даалтад гаргаж, гадуур байцааж эхэлжээ. Тэд тухайн өдөр харуул хамгаалалтад ажиллаж байсан үйлчлэгч, манаач, цахилгаанчнаар ажилладаг хүмүүс гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар сэжигтнүүд өмнөх шөнө нь согтууруулах ундаа хэрэглэж, ажлын хариуцлага алдсан нь шалгалтаар тогтоогдсон гэнэ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ