Г.Батхүү, Д.Зоригт нарыг эргүүлэн татах хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ
Өвөрхангай аймгийн хэсэг иргэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг эргүүлэн татах хүсэлтийг өчигдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан талаар манай сайт мэдээлж байсан. Тэгвэл тэдний хүсэлт бүхий өргөдлийг Үндсэн хуулийн цэц хүлээж авахаас татгалзсан байна. Учир нь Монгол Улсын хуулинд Төрийн бус байгууллагын гаргасан хүсэлтээр УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь татгалзуулах хуулийн заалт байдаггүй аж.
Өргөдлийг Өвөрхангай аймгийн иргэн Ц.Нямсүрэн, Б.Ганбат, Ё.Оргодол, Ж.Жаргалсайхан, Г.Даваатогтох нар гаргасан байна.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ